Марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах газрыг өөрчилснийг шүүмжилжээ

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах газрыг өөрчилснийг шүүмжилжээ

Ирэх онд Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг хойд нутгийн Саппоро хотноо зохион байгуулах шийдвэрийг тус улсын Хөнгөн атлетикийн холбоо шүүмжилсэн байна. 

Зуны улиралд Токио хотод хэт халдагтай холбогдуулан дээрх тэмцээнүүдийг зохион байгуулах газрыг өөрчлөх шийдвэрийг Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. 

Японы Хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгч Казүнори Асаба мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, тамирчид, дасгалжуулагчид болон бусад бие бүрэлдэхүүн сүүлийн таван жилийн турш бэлдэж байгаад онцлоод, ийм шийдвэр гарсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх