ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Брестийн шүүх нэгэн орос эмэгтэйг 100 кг экстази болон 550 грамм гашишийг хилээр дамжуулан гаргасан учир 17 жилийн хорих ял оноолоо. Энэ нь сүүлийн 25 жилийн хугацаанд тус улсын хилээр оруулаад баригдсан сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисын хамгийн том багц ажээ.
“Шүүх ерөнхий нөхцлийг харгалзан эцсийн шийтгэлийг оноохдоо 17 жилийн хорих ялаар шийтгэсэн” гэж Брест мужийн шүүхийн хэвлэлийн албанаас РИА Новости иш татан мэдээлэв.
Нэгэн орос эмэгтэй өнгөрсөн тавдугаар сард Польш-Беларусийн хилээр рекорд хэмжээний мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдсон ба Брестийн гаалийн ажилтнууд түүний автомашинаас 100 гаруй кг экстази, 550 грамм гашиш олсон юм.
Г.Самбаа