ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Гватемалын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Алехандро Жамматтеи 2020 оны нэгдүгээр сарын 14-нд тангараг өргөснийхөө дараа Венесуэл улстай дипломат харилцаагаа таслахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр мөн түүний Засгийн газар Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог тус улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Алехандро Жамматтей наймдугаар сарын 11-нд Гватемалын Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрбээр сонгогчдын 60 орчим хувийн саналыг авжээ.