Мексикт мансууруулах бодисын донтолттой тэмцэх шинэ төлөвлөгөөг танилцуулжээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Мексикийн Засгийн газар мансууруулах бодисын донтолттой тэмцэх шинэ төлөвлөгөөг мягмар гарагт танилцуулсан байна. Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор мэдэгдэхдээ, бид энэ асуудлын талаарх залуучуудын ойлголтыг нэмэгдүүлэхэд бүхий л нөөц бололцоогоо зориулна гэжээ. Уг төлөвлөгөөний хүрээнд мансууруулах бодисын донтолтын үр дагаврын талаар мэдээлэх кампанит ажлыг өрнүүлнэ. Энэхүү үйл ажиллагаа хэр удаан үргэлжлэх талаар А.Обрадор дурдаагүй байна.

Залуучуудад мансууруулах бодисын үр дагаврын талаар ойлголт өгөх нь эхний алхам бөгөөд цаашид зарим мансууруулах бодисыг хуульчлах зэрэг арга хэмжээнүүдийг авж хэрэгжүүлж магадгүй ажээ. Засгийн газрын 2019 оны судалгааны дүнгээс үзэхэд, өнгөрсөн хорин жилийн хугацаанд Мексик дэх мансууруулах бодисын хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байжээ.

Э.Хулан 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх