Иргэдийнхээ боловсролд зарцуулдаг хөрөнгөөр тэргүүлэгч 36 орныг Skyeng байгууллага шалгаруулжээ. Эхний тавыг танилцуулж байна.
1. Норвеги
Нэг хүнд оногдох боловсролын жилийн зардал: 4600 доллар. Боловсролын салбарын төсвийн 99 хувийг улсын төсвөөр санхүүжүүлдэг.
2. Швейцар
Нэг хүнд оногдох боловсролын жилийн зардал: 3650 доллар. Хувиас гаргах зардал нь дээд боловсролын түвшинд голчлон хийгдэж байна. Ийм орнуудыг АНУ, Япон, Испани тэргүүлдэг ажээ.
3. Дани
Нэг хүнд оногдох боловсролын жилийн зардал: 3300 доллар. Skyeng судалгаандаа, боловсролын зардал нь амжиргааны түвшинтэй холбоотой гэж тэмдэглэв. Гэхдээ эсрэгээр байх тохиолдол бий гэнэ.
Тухайлбал, Дани боловсролын санхүүжилтээр гуравт байгаа ч амжиргааны түвшнөөр 36 орны 16-д нь байгаа юм.
4. Люксембург
5. Исланд
Нэг хүнд оногдох боловсролын жилийн зардал: 2900 доллар.