Өнгөрсөн Лхагва гарагт Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг зах зээлд гаргах гэж буй Либра дижитал валютынхаа талаар конгрессын байнгын хороонд мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр түүний үсний этгээд засалт хүмүүсийн анхаарлыг татжээ. Конгрессын гишүүн эмэгтэй хүртэл түүнээс асуулт асуухдаа үсний засалтынх нь талаар хөндөж байв. Төлөөлөгч Кэти Портер асуулт тавихаасаа өмнө өсвөр насны хүүтэй хүний хувьд олон нийтэд үлгэр дууриал болдог хүн үсээ богиносгож засуулсанд талархаж байна гэж хэлсэн юм. Зарим хүмүүс Зукербэргийг эртний Ромын эзэн хаан Августус Цезарийн үсний засалтыг зориуд дуурайсан гэж таамаглажээ. Учир нь Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч маань нийтийн тооллын өмнөх нэгдүгээр зуунд амьдарч байсан Ромын эзэн хааныг хүндэлдэг байх магадлалтай гэнэ.
Үүнээс гадна Зукербэрг нэг охиндоо Авсгут хэмээх нэр өгсөн гэх баримт байдаг. Хэвлэлүүд гүйцэтгэх захирлынх нь үсний засалтын талаар Фэйсбүүк компаниас тодруулсан ч тайлбар өгөөгүй байна.
Э.Сэмүүн
Эх сурвалж: Business Insider