НАСА-ийн хоёр эмэгтэй сансрын нисгэгч задгай сансарт ажиллана

  • 0
  • 100
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

НАСА-ийн хоёр эмэгтэй сансрын нисгэгч задгай сансарт ажиллана

НАСА-ийн сансрын нисгэгчид болох Жессика Меир болон Кристина Кук нар 10 дугаар сарын 18-ны баасан гаригт задгай сансарт гарахаар бэлтгэж байгаа талаар АИФ мэдээллээ. 

Энэ нь эмэгтэй сансрын нисгэгчид дангаар  задгай сансарт гарч буй анхны тохиолдол аж. Эх сурвалжийн мэдээлснээр дэлхий дээрх мэргэжилтнүүдэд цахилгаан эрчим хүчний нэгэн сувгийг засварлахад нь туслахын тулд эмэгтэй сансрын нисгэгчид задгай сансарт гарах юм байна. Задгай сансарт эмэгтэйчүүд гарч байгааг баасан гаригт НАСА-ийн цахим хуудсаар дамжуулан Улаанбаатарын цагаар 18,30 цагаас дамжуулах аж. 

Меир болон Кук нар 10 дугаар сарын 21-ний өдөр задгай сансарт гарахаар төлөвлөж байсан ч ийнхүү наашлуулсан юм байна. Кристина Кукийн хувьд энэ нь сүүлийн хоёр долоо хоногт задгай сансарт гарсан гурав дахь тохиолдол бол Жессикагийн хувьд анхных нь юм байна.  Мөн тэд задгай сансарт гарсан 14, 15 дахь эмэгтэйчүүд болж байгаа аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх