Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэвлэлийнхэнтэй хийх уулзалтаа эхлүүлжээ. Арван цаг үргэлжлэх уг уулзалтыг тус улсын телевизийн гол сувгууд шууд дамжуулж байна. 

Уулзалтад оролцохын тулд 300 орчим сэтгүүлч магадлан итгэмжлэгдсэн гэж Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Юлия Мендель лхагва гарагт мэдээлсэн байна. Хэвлэлийн марафон хамгийн багадаа 10 цаг үргэлжилнэ гэж тэрбээр нэмж хэлжээ. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн олон байгууллагын ажилтнууд хуралд оролцож чадаагүй байна. 

Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафоныг явуулах газраар тус улсын нийслэл хотод саяхан нээгдсэн Kyiv Food Market” төвийг сонгожээ. Уг төвд 20 гаруй зоогийн газар, кафе байдаг аж. 

Хэвлэлийн бага хурлыг төрийн тэргүүн сэтгүүлчдийн жижиг багтай ширээний ард ярилцах хэлбэрээр явуулж байгаа бөгөөд сэтгүүлчдийн баг ээлжлэн солигдох юм байна. 7-10 сэтгүүлчтэй баг бүр хуваарилсан цагтаа багтаж Зеленскийгээс асуултаа асууна. Ийм хэлбэр нь олон сэтгүүлчийн хувьд Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултдаа хариулт авах боломжийг хязгаарладаг гэж Украины хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөгчид онцлон тэмдэглэжээ. 

Уулзалтын үеэр сэтгүүлчид Зеленскийд украин болон орос хэлээр асуулт тавьж байна. Зеленский мөн украин, орос хэлээр асуултад хариулж байгаа аж. Гэсэн хэдий ч уулзалтын үеэр украин хэл давамгайлж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх