ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ОХУ-д хөдөлмөр эрхлэлтийн албадад албан ёсоор бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2.5 хувиар буурч, 662 мянга болсон тухай тус улсын Хөдөлмөрийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ.
Долоо хоногийн хугацаанд Оросын 73 бүс нутагт ажилгүй иргэдийн тоо буурсан бол есөн бүс нутагт өсжээ. Нийт 95812 хүн захиргааны саналаар сул зогссон, бүтэн цагаар ажиллаагүй болон амралтаа авсан байна.
Үүний зэрэгцээ ажил олгогчдоос хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний байгууллагуудад зарласан сул орон тооны тоо 1.72 сая нэгж болжээ.