Саран дээр хатуу газардсан модултай холбогдоно гэж найдаж байна

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Энэтхэгийн сансрын судлалын байгууллага /ISRO/ есдүгээр сарын 7-нд дэлхийн дагуул дээр  хатуу газардсан Викрам” буугч модултай холбогдох оролдлогоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байна гэж тус байгууллагын дарга Кайласавадиву Сиван сэтгүүлчдэд мэдээлжээ.

 


Уг аппарат газардсан бүсэд шөнө эхэлсэн учир одоогоор холбогдох боломжгүй байна. Гэхдээ сарны шөнө дуусмагц Викрам-ыг хайж эхлэх боломжтой” гэж Кайласавадиву Сиван хэлснийг Free Press Journal” сонин уламжилсан байна.


Тус сонинд мэдээлснээр, уг аппараттай холбогдох оролдлогыг 10 орчим хоногийн өмнө газардсан бүсэд нь шөнө эхэлсний дараа зогсоожээ. Гэвч сарны шинэ өдөр эхлэхэд аппараттай холбоогоо сэргээх боломжтой гэдгийг  Энэтхэгийн сансар судлалын байгууллага үгүйсгэхгүй байгаа аж.


Викрам” есдүгээр сарын 7-нд дэлхийн дагуулын гадаргуу дээр зөөлөн газардах ёстой байсан боловч сарнаас 2 км-ийн өндөрт уг төхөөрөмж замаасаа гарч, нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарсны дараа хатуу буулт хийсэн билээ.

 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх