ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
БНСУ-д бүртгэгдсэн африкийн гахайн мялзан өвчний тохиолдлын тоо нэмэгдэж 11 хүрсэн талаар тус улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээлжээ.
Шинэ тохиолдол БНАСАУ-тай хил залгаа оршдог Кёнги мужийн Пажу хотод бүртгэгджээ. Нийт тохиолдлын тав нь Сөүл хотоос баруун хойд зүгт оршдог Ганхва аралд, дөрөв нь гахайн мялзан өвчин анх илэрсэн Пажу хотод бүртгэгдсэн байна.
Гахайн мялзан өвчний бүх тохиолдол БНАСАУ-ын хилийн ойролцоо оршдог нутгаадаас илэрсэн бөгөөд БНСУ-ын өмнөд нутгуудад илэрсэн сэжигтэй тохиолдлуудаас гахайн мялзан өвчний халдвар илрээгүй байна.
Одоогийн байдлаар гахайн мялзанг эмчлэх арга зам болон урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа бөгөөд уг өвчин нь хүнд халдварладаггүй боловч гахайнуудын хувьд үүлдэр, нас харгалзахгүй өвчилдөг ажээ.