ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслолд Испанийн “Барселона” багийн довтлогч, Аргентины хөлбөмбөгчин Лионель Месси оны шилдэг хөлбөгчнөөр тодорчээ. ФИФА-гийн шагнал гардуулах ёслол Италийн Милан хотын Ла Скала театрт болсон байна. Энэ шагналын төрөлд Л.Мессигээс гадна Ливерпүүлийн тоглогч Виржил ван Дейк, Ювентусын тоглогч Криштиану Роналду нар өрсөлдсөн байна.
Өнгөрсөн улиралд Месси “Барселона” багт хийсэн 50 тоглолтод 51 гоол оруулсан байна. 2017 оноос хойш зохион байгуулагдаж буй FIFA Football Awards шагнал гардуулах ёслолд Л.Месси анх удаа энэ шагналыг хүртсэн байна. Шагналын эзнийг дасгалжуулагч, үндэсний шигшээ багийн ахлагчид, хөгжөөн дэмжигч, сэтгүүлчдээс авсан санал хураалтын дүнгээр тодруулдаг аж.
Э.Аянзаяа