Ерөнхийлөгчийн хориг УИХ тарах замыг заслаа

  • 0
  • 89
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

УИХ-аас 2019 оны есдүгээр сарын 11-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоол гарсны дараа санал асуулга явуулахад 30 тэрбум төгрөгийн зардал гаргана гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Удалгүй УИХ өөрөө тарах асуудал хөндөгдөж, энэ үйл ажиллагааг МАН-ын генсек Д.Амарбаясгалан зохион байгуулж, гишүүдтэй уулзаж эхэлсэн. МАН-аас нэр дэвшиж сонгогдсон 40 гаруй гишүүн …УИХ тарахыг дэмжиж кнопоо дарна” гэж генсектээ амласан гэх мэдээлэл тарсан. Улмаар энэ сарын 20-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дээрх 73 дугаар тогтоолд хориг тавьсан юм.

Сүүлийн хэдхэн хоногт өрнөж буй энэ үйл явдалтай холбоотой эх сурвалжуудын таамаг гэмээр мэдээллүүд ч ар араасаа хөвөрч байна. Гэхдээ Ард нийтийн санал асуудлга явуулах УИХ-ын тогтоол гарснаас хойш болж буй үйл явдлуудаас …УИХ тарах нь тодорхой болж байна” гэсэн дүгнэлтийг экспертүүд хийгээд эхэллээ. Эдгээр үйл явдалд дээгүүрээ” тохирч, зөвшилцсөн учраас хоорондоо нягт уялдаатай үргэлжилж буй бололтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ удахгүй хүлээж авна гэсэн үг. Тэгээд өнөөх 30 тэрбумаа ээлжит бус сонгууль явуулахад зарцуулах шийдвэрийг гаргаж таарна. Харин үүнд нь Ард нийтийн санал асуулга багтах эсэх нь тодорхойгүй.

Ер нь бол УИХ-ын ээлжит бус сонгууль явуулж байсан түүх бидэнд байхгүй. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т УИХ болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн УИХ товлон зарлана” гэж заасан. Харин ээлжит сонгуульд мөрддөг цаглабар, бусад асуудлыг нарийвчлан заагаагүй аж.

Гэвч энэ УИХ өөрөө тарах шийдвэрийг тун удахгүй гаргаж магадгүй. Учир нь Ерөнхийлөгч хориг тавьснаар УИХ тарах замыг засчихаж байгаа юм.

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх