Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 2001 онд нэгэн сургуулийн арга хэмжээний үеэр өнгөт арьстай болсондоо хүлцэл өчсөн байна. Тухайн үеийн гэрэл зураг олон нийтэд цацагдсантай холбогдуулан уг мэдэгдлийг хийжээ.
Ирээдүйн Ерөнхий сайд найзууд, хамтран ажиллагсдынхаа хамтаар уг арга хэмжээнд оролцож, “Аладдин”-ы дүрд хувирсан байсан гэж Канадын Либерал намын төлөөлөгч Зита Астраяс мэдээлжээ. Ж.Трюдо дахин сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд түүний гол өрсөлдөгчөөр Консерватив намын Эндрю Шеер тодроод байгаа ажээ. Уг сонгууль ирэх 10 дугаар сарын 21-нд болно.
Ногоон намын дарга Элизабет Мэй мэдэгдэхдээ, уг гэрэл зургийг хараад маш их цочирдсон хэмээгээд, Ж.Трюдо гаргасан үйлдлийнхээ төлөө хүлцэл өчих хэрэгтэй гэж твиттер хуудсандаа нийтэлжээ. Өдгөө 47 настай Ж.Трюдо 2015 оны 11 дүгээр сард Ерөнхий сайдын тангарагаа өргөсөн бөгөөд тэрбээр Ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү ажээ.
Э.Хулан