Улсын хэмжээнд энэ онд менингококкт халдварын дөрвөн тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн талаар Халдварт өвчний судлал /ХӨСҮТ/-өөс мэдээллээ.
Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээс харахад жилд дунджаар энэхүү халдварын ойролцоогоор найман тохиолдол, хоёр нас баралт бүртгэгддэг байна.
Менингококкт халдварын тохиолдол бүх насныханд бүртгэгдэж байгаа ч нийт өвчлөлийн 80-85 орчим хувь нь 0-4 настай хүүхд байгаа аж. Өвчлөгсдийн 77% нь гэртээ, 15% нь цэцэрлэгт, 8% нь сургуульд хамрагддаг хүүхдүүдийн дунд бүртгэгдсэн байна.
Тус өвчлөл хоёрдугаар сараас дөрөвдүгээр саруудад харьцангуй өндөр бүртгэгддэг зүй тогтол ажиглагджээ.
Нас барсан тохиолдолд хийсэн судалгаагаар эрүүл мэндийн байгууллагад 60-70% нь 24 цагаас дээш болсон хугацааны дараа буюу оройтож хандаж байгаа шалтгаан голлож байгаа юм байна.
Сүүлийн 20 жилийн менингококкт халдварын байдлаас харахад 5-6 жилийн зайтай хүн амын дунд дэгдэлтийг үүсгэж байгаа аж. Хамгийн сүүлд 2019 онд 20 тохиолдол бүртгэгдсэн байна.