"Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирлаар Ё.Отгонбаяр томилогджээ

  • 0
  • 3728
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж буй "Бадрах Энержи" ХХК-ийн дэд захирлаар сайд асан Ё.Отгонбаяр томилогджээ.

"Бадрах Энержи" ХХК-ийн 34 хувийг Мон-Атом ХХК, 66 хувийг Францын талын "Арева Монгол" ХХК эзэмшдэг.

Сануулахад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан өмнө нь энэ оны аравдугаар сард багтаан "Зөөвч-Овоо" ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээг хийж, үйл ажиллагаанд оруулна гэж мэдэгдэж байв.

Ё.Отгонбаярын намтар

Боловсрол

  • 1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль
  • 1989 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль
  • 1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль
  • 2000 онд ОХУ-д Дипломатын академийг тус тус төгссөн
  • 2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан.
  • Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.

Ажлын туршлага

  • 1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
  • 1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга
  • 1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
  • 1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
  • 1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
  • 1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирал
  • 2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
  • 2001-2004 онд Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх,
  • 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга
  • 2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд,
  • 2012-2016 онд УИХ-ын гишүүн,
  • 2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд
  • 2017-2022 онд Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
  • 2022 оноос "Мэргэн сайд Агданбуугийн Амар сан"-гийн тэргүүн
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх