Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томилов

  • 0
  • 3846
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор А.Амартүвшинг өнөөдөр томилжээ.

Тэрбээр дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн.

Түүний ажлын туршлагаас дурдвал:

  • 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
  • 2013-2016 онд БНБУ суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
  • 2016 оноос одоог хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
  • 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
  • 2024 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхлэв.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр НИТХ-ын төлөөлөгч болсон бөгөөд түүний ажлыг А.Амартүвшин хүлээж авчээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх