Сүмо бөхийн энэ сарын башёд Япон бөх түрүүлж, сүмогийн 68 дахь аварга Д.Дагвадорж бухимдав

  • 0
  • 2535
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Мэргэжлийн сүмо бөхийн Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаан өчигдөр/2024.09.22/ болж, шинэхэн аварга тодорлоо.

Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас барилдаагүй учир бусад бөхчүүдэд түрүүлэх боломж гарсан юм. Улмаар Оносато 13 даваа, хоёр унаатай энэ удаагийн башёд түрүүлэв. Өдгөө 24 настай тэрбээр энэ жил хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэж, озэки цолны болзлоо хангажээ.

Монгол бөхчүүдийн тухайд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн 12 даваа, гурван унаатай Аки башёд үзүүрлэв. Харин озэки Хошорюү С.Бямбасүрэн башёгийн сүүлийн өдөр озэки Котозакүраг давж, найман даваатай качикоши хийжээ. Мөн Ошома П.Дэлгэрбаяр арван даваа, таван унаатай дээд зиндаанд барилдсан бол ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, найман уналаа. Харин сүмо бөхийн их аварга Асашорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан, “Надаар эхэлсэн Монголын ноёрхол энэ хүрээд дуусдаг юм байна. Заяагүй шаарнууд” хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх