Ж.Алдаржавхлангийн ах "урвасан" намаасаа нэр дэвшинэ

  • 0
  • 1087
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

НИТХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт Жуковын Баяржавхлан нэр дэвших эрхээ авчээ. Түүнийг Хан-Уул дүүргийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн ах гэдгээр нь хүмүүс таних биз.

Тэрбээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр горилж байсан юм. Гэвч түүнийг намаас нь нэр дэвшүүлээгүй тул АН-аас гарах хүсэлтээ өгч, тэр даруйдаа Иргэний зориг ногоон нам руу урвасан нэгэн. УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт сонгогчдын итгэлийг дааж чадаагүй тэрбээр энэ удаа НИТХ-ын сонгуульд дахин Ардчилсан намдаа элсч, Чингэлтэй дүүрэгт хүч үзэх гэнэ.

Дашрамд сонирхуулахад төрсөн дүү Ж.Алдаржавхлан нь МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх