Г.Ариунбуян: Хотоос гарах иргэд заавал PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай

  • 0
  • 67
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг маргаашийн 06.00 цаг хүртэл гаргахаар болсон. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харьяалалтай иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний 06.00 цагаас 2020 оны 12 дугаар сарын 18-ны 06.00 цаг хүртэл буюу дөрөв хоногийн хугацаанд гаргахаар болсон.

Мөн үүнээс гадна 12 дугаар сарын 24 хүртэл хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн явуулна.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө. Тэрбээр Энэ сарын 14-нөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан маргааш 06.00 цаг хүртэл Улаанбаатар хотод байгаа орон нутгийн харъяалалтай иргэдийг гаргана. Иргэд PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой. Маргаашийн 06.00 цагаас 24-нийг хүртэл тодорхой хэмжээний хязгаарлалттай гаргана. Харин хот руу орж ирэх иргэдийг хөдөлгөөн хоёр ангилалтай байгаа. Халдвартай аймгаас орж ирж байгаа иргэд PCR-ийн шинжилгээ өгнө. Хэрвээ PCR шинжилгээ өгөх боломжгүй газраас ирж байвал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөөд орж ирнэ. Харин халдваргүй бүсээс ирж байвал асуумж бөглөөд орж болно. Нислэг мөн хязгаарлалтад орж байгаа гэлээ. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх