Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа

  • 0
  • 82
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд 112 төсөл танилцууллаа


 

Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайханаар ахлуулсан Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хурлын ажлын хэсэг энэ сарын 27-28-ны өдөр хуралдаанаа цахимаар зохион байгуулав.

     Энэ удаагийн Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал” дэлхий дахинд тархаад буй Ковид 19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын үед анх удаа цахимаар явуулж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлогтой болж байна. Үүнтэй холбогдуулан хурлын заал танхимыг мэргэжлийн байгууллагаар 2 цаг тутамд халдваргүйжүүлэлт хийлгэн, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд бүгд ковид 19-ийн шинжилгээнд хамрагдаж, амны хаалт, бээлий гэх мэт нэг удаагийн хэрэгслийг тогтмол хугацаанд солих зэрэг халдвар, хамгаалалын дэглэмийг нарийн баримтлан ажилласан байна. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал”-ыг олон нийтэд ил тод, нээлттэй хүргэх үүднээс youtube дэх Жижиг, дунд үйлдвэрийн газар SME Agency of Mongolia сувгаар хоёр өдрийн турш шууд дамжууллаа.  

Бичил зээлийн багц”-ын 64 төсөлд , 9.1 тэрбум

төгрөгийн зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих урт хугаацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар 2020 онд Бичил зээлийн багц”-ын ангилалд  хамаарах 79.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 631 төсөл ирүүлсэн байна. Жижиг, дунд үйлдвэрийн газраас холбогдох бичиг баримтын болон төслийн судалгаа хийж, гурван үе шатны шалгаруулалтаар 112 төсөл тунаж үлджээ. Эдгээр төслийн эзэд  Төсөл сонгон шалгаруулах  хорооны хурал”-д хоёр өдрийн турш цахимаар оролцож өөрсдийн төслөө танилцуулж, бичсэн төсөл, үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтээ хамгаалснаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд шууд олгох Бичил зээлийн багц” –аас 64 аж ахуй нэгж, 9.1 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаар болсон байна.         

Төсөл сонгон шалгаруулах хорооны хурлын дараа тэнцсэн төслүүдийн барьцаа хөрөнгийг тусгай зөвшөөрөл бүхий 30 гаруй байгууллагаар үнэлүүлж, гэрээ байгуулснаар санхүүжилт олгох ажил эхэлнэ.

 No


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх