Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн байна

  • 0
  • 45
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2020оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцууллаа.Энэ сарын29-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12 дугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх