Өнөөдрийн ЭМЯ-наас хийсэн хэвлэлийн хурлын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хөл хорионы хязгаарлалтад ороогүй хөдөлмөр эрхлэдэг иргэдийг хувийн автомашинаараа ажилдаа ирж, очих асуудлыг эргэж харна хэмээн мэдэгдэв.
Тэрбээр Өнөөдөр орой 21:00 цагийн Нийслэлийн онцгой комиссын хуралдаан дээр ярилцаж, эргэж харна. Зарим нэг зүйлс дээр өөрчлөлт оруулах зүйлсийг яръя гэж бодож байгаа.
Томоохон сүлжээ дэлгүүрүүд иргэдэд захиалгаа хүргэхдээ хувийн автомашинаараа явдаг юм байна.
Цахилгаан, шугам сүлжээний инженер техникийн ажилчид гарцаагүй хувийн автомашинаараа явах хэрэгтэй болдог юм байна. Ариутгал, халдваргүйтэл хийх тусгай зөвшөөрөлтэй 41 байгууллага байна. Нийтийн тээврийн ариутгал, халдваргүйтлийг байнга сайтар хийлгэж байгаа” гэсэн юм.