Хятад- Монголын хамтарсан сурвалжилгын баг: Ядуурлыг бууруулах үйлсэд эрчимтэй ажиллаж буй Ян ян компани

  • 0
  • 63
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
/
Ян Ян компани нь ӨМӨЗО-ны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тэргүүлэгч аж ахуйн нэгж байгууллага бөгөөд 2013 онд байгуулагдсан. Түүнчлэн тус компани нь чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас баталсан Сөнид хонины махны үйлдвэрлэгч, ӨМА-ын ядуурлаас бууруулах тэргүүлэгч компани юм.Ян Ян компани үйлдвэрлэлийн аргачлалдаа Шинэ Зеландын нядалгааны дэвшсэн аргыг нэвтрүүлж, дотоодын дэвшилтэт түвшинд хүрсэн импортын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон.  
/
Гол удирдлага нь Сөнид нутгийн хонь, үхрийн хөлдөөсөн мах, хонины чанасан мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэр, худалдаалдаг байна. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг голчлон Хятадын зүүн,  дунд өмнө хэсгийн хамгийн том дунд хотуудаар худалдаалдаг аж.Түүнчлэн Ян Ян компани ядуурлыг бууруулах зорилтод ажилдаа төрийн бодлогын зорилго, зорилтыг суралцаж, олон төрлийн бодлого, аж үйлдвэрээр ядуурлыг бууруулах шинэ загваруудыг хэрэгжүүлснээр нийтдээ 19.2 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ тухай  Ян Ян компанийн ТУЗ-ын дарга Жөү Юн хэлэхдээ 2016-2018 онуудад нийт 12.8 сая юань, 2019 онд 5.6 сая юань, 2020 оны эхний хагаст 8000 юанийг ядуурлаас ангижруулах үйлсэд зарцуулсан. Эдгээр санхүүжилтээр дамжуулан Сөнид баруун хошууны 2170 өрхийн малчдын орлогыг нэмэгдүүлж, бүртгүүлсэн 735 өрхийг ядуурлаас ангижруулсан. Ядуурлыг бууруулах энэхүү ажлыг маань өндрөөр үнэлж Өвөр Монголын ядуурлаас бууруулах ажил дахь тэргүүлэх шилдэг аж ахуйн нэгж”-ийн өргөмжлөл олгосон төдийгүй Төрийн зөвлөлийн Ядуурлыг бууруулах албан болон Хятад улсын Аж үйлдвэр, худалдааны холбооноос Хятадын түмэн аж ахуйн нэгжээр түмэн тосгоныг тусалж, ядуурлыг оновчтойгоор бууруулах үйл ажиллагаа дундах хувийн эзэмшлийн шилдэг аж ахуйн нэгж” хэмээх нэр хүндтэй болсон”  хэмээн ихэд талархан бидэнтэй хуучилсан билээ.Ядуурлаас бууруулах ажлын хүрээнд Ян Ян компани нам засгийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Ядуурлаас ангижруулах ажлын удирдах төв”-ийг байгуулж, аж ахуйн нэгжээр ядуурлыг бууруулах ажлыг хөдөө орон нутагт бий болгосон аж. Мөн малчидтай захиалгын гэрээ байгуулж, нийт 2170 өрхийн орлогыг баталгаажуулан, худалдан авах үнээ тогтвортой өсгөж, малчдын орлогийг нэмэгдлийг баталгаажуулсан байна. Тухайлбал, 2015 онд сөнид хонийг худалдаж авах кг бүрийн үнэ 28 юань байсан бол 2019 онд 70 хүртлээ өсгөж малчдын орлогыг өсгөж чаджээ.

/
/

Харин ядуурлаас ангижруулах дараагын арга нь шинэлэг арга барилуудыг хэрэгжүүлж, ядуу өрхүүдийн эдийн засгын орлогыг нэмэгдүүлсэн явдал байв. Энэ нь ашиг орлогоороо малчдад хувь өгөх, гангийн гамшгийн эсрэг тусламж үзүүлэх, зээл олгож ядуурлыг бууруулах, брендээр ялгаварлыг бууруулах, борлуулалтаар ядуурлыг бууруулах зэрэг арга бодлогыг хэрэгжүүлсэн явдал байв.
Дан ганц ядуурлаас ангижруулах ажил хүчин зүтгэхээс гадна гангийн гамшигт тусламж үзүүлэх, ядуу өрхүүдэд хандив өргөх, сурагчдад эд материал хандивлах зэрэг нийгмийн буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцон,  ядуу иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цэргийн алба хаасан эрсийг ажлын байраар ханган, ажлыг байрыг тогтвортой байлгах, өргөжүүлэх ажилд идэвхтэй хувь нэмэр оруулж буй үлгэр жишээ компани юм.
Б.Мөнхзул
 
 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх