Зайсангийн 10 мянган гаруй оршин суугчид халаалттай золгожээ

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

 

Дамжуулах сүлжээ нь хэн нэгэн иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлд байснаар хангагч байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэн, аж ахуйн нэгжийг дулааны эрчим хүчээр хангахгүй хаах холболт хийлгэхгүй байх, их хэмжээний төлбөр нэхэх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, бизнесийн зорилгоор ашиглах тохиолдлууд сүүлийн жилүүдэд ихээр гарч хэрэглэгчдийг хохироож байна. Бид хуулийн хэрэгжилт дээр хяналтаа тавина.
Тухайлбал:
1. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.9 дэх заалтыг тус тус мөрдөж өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, өөрийн шугамаас хэрэглэгч холбох, үйл ажиллагаанаас ашиг олох зорилгоор бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй байх
2. Эрчим хүчний тухай хуулийн 14.4. Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна.
3. Эрчим хүчний тухай хуулийн 31.1. Түгээх зохицуулалттай, эсвэл зохицуулалтгүй хангах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрөл, өөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах
4. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйл. Шугам сүлжээний хамгаалалтын зурвас. 33.1. Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
5. Монгол Улсын Засгийн газрын 97 тогтоол, Дулааны эрчим хүч хэрэглэх дүрмийн 5.1.2 дахь заалтад Дулаан дамжуулах 200мм-ийн голчтой болон түүнээс дээш голчтой төв шугам, салаа шугам, түүний анхдагч таслах хаалт нь эрчим хүчний дамжуулах тоноглол тул төрийн өмчид шилжүүлэх
6. Эрчим хүчний тухай хуулийн 34.2. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага эрчим хүчний хангамж, мөрдөж байгаа үнэ тарифын үндэслэлд олон нийтийн хяналт тавина гэсэн заалтуудыг үндэслэн Зайсангийн 10000 гаруй хэрэглэгчийн асуудлаар тэдний талд шийдвэр гаргалаа.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар



Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх