Голомт банк иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор "Витамин ₮” урамшуулалт аяныг зарлаад байгаа билээ. Аяны дөрөв дэх удаагийн тохирлыг өнгөрөгч Баасан гарагт Ikon News сайт болон Голомт банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулснаар ээлжит азтанууд тодорч, ухаалаг утас, цахилгаан скүтер, худалдан авалтын эрхийн бичгийн эзэд болсон юм. Азтануудын нэг болсон 3 дугаар курсийн оюутан Ц.Сугаррагчаатай цөөн хором хуучилсныг хүргэж байна.
- Юуны өмнө танд иргэдийн хуримтлалыг дэмжих "Витамин ₮” урамшуулалт аяны азтан болсонд баяр хүргэе.
- Маш их баярлалаа. Эхлээд итгэж чадахгүй байлаа. Миний хувьд анх удаа азтан болж үзэж байна. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.
- Та Голомт банкаар үйлчлүүлээд хэр удаж байгаа вэ?
- Би Голомт банкаар үйлчлүүлээд гурван жил болж байна. Харин хадгаламж нээгээд ердөө ганцхан сар болж байгаа. Миний хувьд анхныхаа хадгаламжийг Голомт банкийг сонгож нээгээд хадгаламждаа орлого хийснээр азтан боллоо.
- Оюутан хүний хувьд тууштай хуримтлуулах боломж хэр байдаг вэ? Тэр бүр тогтмол орлоготой бус байдгийн хувьд оюутнууд хадгаламжтай байх хэр боломжтой зүйл гэж боддог вэ?
- Оюутнууд хадгаламжтай байх боломжтой гэж би хэлнэ. Их, бага нь чухал биш. Ямар нэг байдлаар орлого, мөнгө орж ирж байгаа л бол тодорхой хэсгийг нь бага гэлтгүй хадгалж болно шүү дээ. Хадгаламжтай байх нь мөнгөний хэмжээнээс биш, тухайн хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалдаг гэж боддог. Миний хувьд зуны амралтаараа цагийн ажил хийгээд олсон мөнгөөрөө хадгаламжаа нээсэн. Үүнийгээ бага багаар арвижуулан тууштай хуримтлуулаад ирээдүйд машин авах зорилго тавьсан.
- Хадгаламжтай байхын ач холбогдлыг юу гэж боддог вэ?
- Мөнгөтэй болчихлоо гээд тухайн үедээ сэтгэл хөдлөлөөр үрснийхээ дараа яг шаардлагатай үе тулгарахад тэр мөнгөө хадгалчихсан байсан бол гэх харамсах үеүд их тохиолдож байсан. Эсрэгээрээ мөнгөө хадгалж байсан минь чухал үед "аминд” орж, өөртөө баярлаж байсан удаа ч цөөнгүй бий. Тэр үеүдэд хүнд хэзээ ч юу ч тохиолдож, ямар ч хэрэгцээ шаардлага тулгарч болдгийг ойлгосон. Тиймээс хадгаламж хүн бүрт заавал байх ёстой зүйл. Ялангуяа залуучууд үүний ач холбогдлыг ойлгодог байгаасай. Мөнгөө өнөөдөртөө биш, маргаашаа харж зарцуулдаг, тодорхой хэсгийг нь хадгалж сураасай гэж хүсдэг.
- Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье!
- Баярлалаа.
"Витамин ₮” урамшуулалт аян 2020.07.20-оос 2020.12.20 хүртэл явагдах ба энэ хугацаанд харилцагчид шинээр нээсэн болон хадгаламждаа орлого нэмсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа, хадгаламжаа сунгасан мөнгөн дүнгийн 200,000₮ тутамд 1ш сугалаа олгох юм.
Бусад хонжворыг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар live хийж тодруулах бөгөөд live бүрт Mi Electric цахилгаан скүтер M365, Huawei P30 ухаалаг гар утас, Amazfit Stratos 3 ухаалаг цаг, худалдан авалтын 10 ш эрхийн бичгийн эздийг шалгаруулах ба аяны туршид 122 азтан тодорно.
Сугалаа шалгах, аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:
- https://loyalty.golomtbank.com/mn/вэб хуудасны "Урамшуулалт аян - Хадгаламж” цэс дээр регистрийн дугаар, банканд бүртгэлтэй утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулан урамшуулалт аяны дэлгэрэнгүй мэдээлэл, өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй эсэх мэдээллийг авах боломжтой. Сугалааны дугаарын мэдээлэл 2 өдрийн давтамжтай вэб сайтад байршина. Өөрөөр хэлбэл та өнөөдөр хадгаламждаа орлого хийсэн бол сугалааныхаа дугаарыг нөгөөдөр харах боломжтой гэсэн үг юм.
- Голомт банкны албан ёсны Фэйсбүүк хуудас болон 1800-1646 харилцагчийн үйлчилгээний төвтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.