Эко говийн “эко дарга”…

  • 0
  • 63
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

title=

Өмнөговь аймгийн төв, Даланзадгад хотод байршуулсан хог ангилан хаях цэгүүдийн талаарх иргэдийн сэтгэгдэл сошиал сүлжээгээр хэдэнтээ харагдсан. Ихэнхдээ хийж бүтээснийг шүүмжээр давалгаалдаг сошиал хэрэглэгчид энэ удаа Даланзадгадын хог хаягдал ангилж хаях цэгийг сайшаан бичжээ. Чухам ямархуу ажил хийгдсэнийг сонирхлоо.

 

Ө.Баянмөнх ЗДТГ-ын даргаар дөрвөн жил ажиллахдаа Эко Өмнөговь төсөл”-ийг санаачилж, эхний ээлжинд хог ангилж ялгах цэгийг Даланзадгадын 24 цэгт байршуулжээ. Уг санаачлага нь өнөөдөр хог хаягдлыг бууруулах, ангилах, дахин ашиглах, зүй зохистой хаях дадал зуршлыг хэвшүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой, ард түмэнд ээлтэй ажлуудын нэг болсон хэмээн Даланзадгадын иргэд онцолж байгаа юм.

Мөн Эко Өмнөговь төсөл”-ийг санаачлагч Ө.Баянмөнх зөвхөн хог ангилан ялгах төслийг хэрэгжүүлээд зогсохгүй автомашинаас татгалзаж, унадаг дугуйгаар зорчих санаачлагыг хэрэгжүүлжээ.

Тус санаачлага ч амжилттай хэрэгжиж цахим орчноор мөн л дугуйн замтай болсон Даланзадгадынхан тэр аяараа дугуйгаар зорчдог болжээ” гэх дэгсдүүлсэн мэдээ явж харагдна лээ. Түүнчлэн аймгаа эко болгох төслийг санаачилсан Ө.Баянмөнхийг хүмүүс эко дарга” гэж хочлоход хүрсэн гэдэг.  Ажилдаа ирж очихдоо дугуйгаар зорчдог тэрбээр ийн  эко” гэх хоч зүүсэн аж.

title=

 


Даланзадгадад байрлах хог ангилан хаях байгууламж болон Эко Өмнөговь төсөл” гадна, дотныхоны нүдээр…

Хоггүй Монгол ТББ”-ийн Тэргүүн, Бүжинлхам:

 Хоёр жилийн өмнө одоогийнх шиг хүн бүр хог ярьж түүгээд байдаггүй байв. Тэгсэн Өмнөговь аймгаас энэ хүн холбогдож төрийн байгууллагын ажилчид болон дунд сургуулийн сурагчиддаа Хог биш мөнгө” сургалт авсан юм. Сургалт аваад л үр дүнгүй өнгөрөх вий гэж санаа зовж л байлаа. Гэтэл тэгээгүй ээ. Аймгийнхаа хогийг багасгах, ангилах тал дээр олон ажил хийж буйг нь хараад бахархаж сууна.

- Алга болоод сураг нь тасарсан машиныг олоод засчихсан байв. \\Гялгар уут, хуванцар хайлуулаад траншейный таг хийдэг машин байсан ч алга болсон тухай сургалтын үеэр аймгийн иргэд нь хэлж байсан юм. Тэгсэн тэр машиныг олоод засаад авчихсан гэнэ. ГООООЁ\\

-Одоогоор Даланзадгад хотын 24 байршилд ангилалтын цэг байршуулчихаж. \\Энэ бол их том зориг бас амаргүй ажил шүү. Гэсэн ч хийчихсэн байгааг нь харлаа\\

- Хуванцар сав цуглуулах хогийн сав хийлгэжээ. \\Хэн ч хараад шууд л ойлгохоор хуванцарын сав хэд хэдийг аймгийн залуусаараа хийлгэж тодорхой газруудад байршуулсан нь нөлөөллийн болоод маш үр дүнтэй арга гэж бодож байна.\\

-Дахивар шахаж, овор хэмжээг багасгадаг машин авсан гэнэ.\\ Хэчнээн ялгалаа ч прэссний машингүй, цэггүй бол ажил болохгүй. Үр дүн гарахгүй. Энийг л ойлгоод Пресслэгч аваад ажил болгочихсон байгаа нь энэ хүн ерөөсөө цаашид хийх ажлаа эхлүүлсэн байна гэж харахад хүргэж байна. Дэмжих бас нэг шалтгаан мөнөөсөө мөн

- Ө.Баянмөнх ажилдаа дугуйгаар явдаг миний мэдэх ганц дарга. \\Бусад аймгуудад лав ийм дарга байхгүй. Энэ нь бусаддаа нөлөөлөх, бас агаарын бохирдолд хувь нэмрээ оруулахгүй байх гэсэн хариуцлагатай иргэний үйлдэл\\

-Хог ачдаг машины жолооч нар бол ХҮН \\ Жолооч ачигчид гэр бүлтэй, үр хүүхэдтэй. Ажлаа тараад усанд орчихсон цэвэрхэн хувцастай очингуутаа хүүхдүүдээ эрхлүүлэхэд айх юмгүй. Ажлаараа ч бахархана. Хот тохижилтийн ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулжээ. Энэ үнэхээр зөв шийдэл учраас дэмжинэ\\

- Эко Өмнөговь төслийг санаачлагч \\ Хэн ч ямар ч төсөл санаачилж болно. Үр дүн гаргах л амаргүй. Тэгсэн энэ хүн хийгээд байгаа нь дэмжих шалтгаан болоод байна. Сонгуулийн дараа ч үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа шүү.\\

Заа ингээд Ө.Баянмөнх нэр дэвшигчийг дэмжиж байгаа шалтгаануудаа бичлээ.Таны саналд нөлөөлөх гэсэнгүй. Мэдээлэл хүргэж байгааг минь ойлгоорой. УИХ-ын гишүүд хууль баталдаг бол ОРОН НУТГИЙН удирдлагууд бидний амьдралд шууд тусах ойр ажлуудыг гардаж хийдэг тул энэ сонгууль үнэхээр чухал шүү.

Бид улс орны хөгжилд оролцох ёстой, оролцож яваа гэж дүгнэж байгаа хүмүүсээ танилцуулсаар байх болно” гэжээ.

title=


 

Миний мэдэх эко Баянаа”

Миний энэ өдрийн онцлох хүн Өмнөговь аймгийн эко дарга” Ө.Баянмөнх. Баянааг Номгон сумын иргэдээ төлөөлсөн аймгийн ИТХ- ын төлөөлөгч байхаас таньдаг болсон юм байна. Одоо өөрөө санадаг үгүйг бүү мэд Дэрсэнэ ус багийн ИНХ дээр би, иргэдэд уул уурхайн талаар зөв ойлголт, хэрхэн иргэд зөв хамтрах, юуг тэднээс шаардаж болох гэх зэрэг мэдээлэл өгч байх үед мань хүн сумынхаа иргэдтэй уулзаад явж байж билээ. Эсрэг намын хоёр бас бус нам намын өнцгөөс ярих байх гэсэн шүү хардлагатайгаар” л таарсан санагддаг юм. Харин Ө.Баянмөнхийг аймгийн Тамгын газрын дарга болсноос хойш битүүхэн дэмжиж ирсэн дээ. Учир нь тэр эко орчинг иргэн хүн өөрөө хэрхэн бүтээх, зөв хандлагад иргэдээ уриалж буй нь таалагдсан даа. Дарга хүн дугуй унаснаар төсвийн хөрөнгө яаж хэмнэж болдгийг харсан юм. Улсдаа хамгийн урт дугуйн замтай гэж гайхуулдаг ч тэр бүр дугуй унадаггүй иргэдэд дугуй унах сэдлийг энэ хүн бий болгож өгсөнд талархдаг. За тэгээд хогийн саванд хогоо хэрхэн ангилж хаяхыг, хогоо заавал хогийн саванд хийдэг болгоход иргэдийн сонирхолыг татаж ямар олон төрлийн хогийн сав байж болохыг санаачилсан. Ер нь эх оронч хэмээн цээжээ дэлдэгсэд уг нь хогоо хогийн савад хийхээс л эх оронч үзэл эхэлдэг гэдгийг одоо нэг ухаарч буй биз. Иргэдэд эклогийн мэдлэг олгох эко сэтгүүл ч гаргаад амжчихсан хүн дээ. За тэгээд эдийн засагч тал дээр аймагтаа толгой хэдийн нэг гэж бас боддог л юм. Өө тийн түүний гэргий Должинсүрэн бид хоёр утга зохиол дээр бас хамтрагч л даа. Утга уянгын торгон мэдрэмжтэй энэ бүсгүй манай яруу найргийн наадмыг таван жил дараалан шүүгчээр суусан байдаг юм.

title=


 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх