Зорчигчийн зөрчил өмнөх сартай харьцуулахад 47 хувиар буурчээ

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

 Нийслэл хотын хэмжээнд 98 чиглэлд 900 гаруй автобус нийтийн тээвэр үйлчилгээнд гарч байгаа боловч өглөө, орой ажил эхлэх, тарах цагт нийтийн тээврийн ачаалал, хүртээмж хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Энэ сэдвийн хүрээнд нийтийн тээвэр үйлчилгээний нөхцөл байдал, үйл ажиллагааны талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт улсын болон хувийн 20 орчим аж ахуйн нэгж байгууллагын 900 гаруй автобус, 98 чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэх тоон мэдээлэл байна. Гэсэн хэдий ч бүх автобус 100 хувь өдөр бүр үйлчилгээнд гарах боломжгүй талаар албаныхан мэдээлж байв. Тухайлбал, өнөөдөр буюу 2020 оны есдүгээр сарын 29-ны өглөөний эх авалтаар нийт 712 үйлчилгээнд гарсан ба үүн дээр дундын эх авалтын /богино цагаар/ 20-30 автобус өдөртөө нэмэлтээр явах боломжтой. Манай нийтийн тээвэр үйлчилгээнд явж буй автобуснуудын дийлэнх хувь нь он хуучирсан, насжилт өндөр, техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байгаа учир ойр ойрхон эвдрэл гэмтэл үүсэж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай болдог байна.

Нийслэлийн тээвэр үйлчилгээний газраас 2020 оны есдүгээр сарын 21-28 өдрүүдэд Зорчигчийн ачаалал”-ын судалгааг өглөөний 06:40-08:30, оройны 18:00-19:30 цагийн хооронд явуулжээ. Судалгааны үр дүнд зорчигчийн урсгал өмнөх наймдугаар сартай харьцуулахад 25 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Энэхүү өсөлтөд Улаанбаатар хотын хүн амын өсөлт коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан улсын хилийг хааж, хүн амын нягтрал ихэссэн нь голлох нөлөө үзүүлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр ирэх сарын 1-нээс эхлэн уг судалгааны үр дүнд үндэслэн зарим ачаалал ихтэй чиглэл, автобус зогсоолуудад автобусны тоог нэмэгдүүлэх, цагийн хуваарьт өөрчлөлт оруулах зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх