Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг илрүүллээ

  • 0
  • 60
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүд буюу 16 настай Т, 17 настай Т нар хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдэж урьдчилсан байдлаар нийт 20 удаа гэмт хэрэг үйлдэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дэн буудалд орогнож байхад нь илрүүлэн дайчлан баривчилж цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Уг этгээдүүд нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээр хэд хэдэн удаагийн эрүүгийн хариуцлагад татагдаж байсан бөгөөд гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлээ харинхорин, нарантуул, захууд болон урт цагаан гэх хүний хөдөлгөөн ихтэй газруудаар явж явуулын иргэдэд хямд үнээр зарж борлуулж, хулгайлсан эд зүйлсээ зарж борлуулсан мөнгөөрөө нийтийн байр, зочид буудлуудад амьдарч амьдарлын эх үүсгэвэр болгож байсан гэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагчид хүүхдүүдэд энэ талын сэрэмжлүүлгийг өгч байх хэрэгтэй байна. Эцэг, эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаагуур явж байгаад хараа хяналт тавьж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх