ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Баар, цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажиллах болсноор согтуугаар болон гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл нэмэгдэх болжээ. Цагдаагийн байгууллагад хоногт дунджаар 1000-1100 орчим дуудлага бүртгэгддэг байсан бол шөнийн цэнгээний газар, рестораны үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлснээр хоногт 1200-1300 орчим дуудлага мэдээлэл бүртгэгдэж, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн зөрчил эрс нэмэгдсэн байна. Нийслэлд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг, үйлчилдэг 6000 орчим цэг бий. Үүний 900 орчим нь баар, 1200 нь паб, ресторан, 4000 нь найман нэрийн хүнсний дэлгүүр байна.
Эх сурвалж:www.polit.mn