Танилц: Хоёр настнууд цэцэрлэгт хэрхэн бүртгүүлэх вэ?

  • 0
  • 76
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллагууд, их дээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн горимоор хичээллүүлэхээр болсон. Мөн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар тогтсон.

 

Үүнтэй холбоотой нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлт есдүгээр сарын 18-ны өдрийн 09:00 цагаас 21-ний өдрийн 14:00 цаг хүртэл хугацаанд явагдана. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа "Цахим элсэлт" -ийн үйл ажиллагаа 16:00 цагаас цэцэрлэг тус бүр дээр  зохион байгуулагдана.  Эцэг эх асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn  системд хандан хүүхдээ бүртгүүлнэ.

 

 

  • 1 алхам: Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийн регистрийн дугаарыг оруулж шалгах товчийг дарна.
  • 2 алхам: Хүүхдийн мэдээллийн зөв эсэхийг шалгах, хамран сургах тойргийн цэцэрлэгт  оноогдон гарч ирнэ. Бүртгүүлсэн  хүүхдийн тоон мэдээлэл харагдана
  • 3 алхам: Мэдээлэл авах утасны дугаараа бичиж, бүртгэлийн дугаар авах товчийг дарна
  • 4 алхам: Бүртгэлийн дугаар гар утсанд мессежээр ирнэ.

 

Санамж:

 

  • Элсэлтийн бүртгэлийг нэг удаа гаргана.
  • 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. 
  • Оршин сугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх