ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар 2020 оны есдүгээр сарын 15-16-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийгээд буцлаа.
Энэ нь цар тахлын үед хийгдэж байгаа тул халдвар хамгааллын дэглэм сахиулсан өндөр хэмжээний айлчлал болсон юм. Тэр утгаараа арга хэмжээг зохион байгуулахад оролцсон албаныхан болоод Гадаад харилцааны яамны ажилчид 14 хоног тусгаарлагдах аж.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын үеэрх уулзалтад оролцсон тул тусгаарлалтад орно. Гэхдээ 14 хоногийн тусгаарлалтын хугацаанд ОХУ руу айлчлах өдөр давхцаж байгаа тул Оросын тал зөвшөөрсөн тохиолдолд айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж.