Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авлига, албан тушаалын хэргээр анхан шатны шүүх 6 жилийн хорих ял оноосон. Товчхондоо:
1. Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байх үед улсын тусгай хамгаалалтад авсан Тост Тосонбумбын талбайтай "Элбэг Орд” компаний 14145 дугаартай лиценз давхцжээ.Энэ лицензийн нөхөн олговор болгож "Элбэг орд ”компанид "Улаансайр-1”, "Улаансайр-2” нэртэй 2 лиценз өгөнгүүтээ лицензүүдийг Ж.Эрдэнэбат өөрийн төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг "Хэрх илч”компаниар дамжуулан бусдад шилжүүлсэн.
2. Засгийн газрын 90,91-р тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан Ноён уул,Тост, Тосонбумбын нуруунд лиценз эзэмшиж байсан 10-аад аж ахуйн нэгжид нөхөн олговор олгох асуудлыг шийдэхдээ уг тогтоолд огт хамааралгүй / Булган аймагт эзэмшиж байсан лиценз нь аль 2011 онд дархан цаазат газарт хамрагдсан/ "Азарган гол чонот ”компанийг хамруулж, тус компаний 4 лицензийг нь 8 лиценз болгож олгосон .
Дээрхи 2 үйлдэлд Ерөнхий сайдын албан тушаалыг урвуулан ашигласан гэж үзээд Ж.Эрдэнэбатад шүүхээс ял өгсөн.
Ж.Эрдэнэбат шүүхэд :”Надад уул уурхайн талаар ямар ч мэдэгдэхүүн байхгүй”,"Миний аав амьд сэрүүн байхдаа чи уул уурхайгаар хэзээ ч битгий оролдоорой,алт гэдэг чинь дэлхийн судас юм гэнэ лээ гэх захиасыг би өнөөдөр болтол биелүүлж ирсэн хүн,Би Сэлэнгэ аймагтаа лиценз авах боломжтой байсан ч сонирхоогүй " гэж мэдүүлжээ.
Гэвч Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт албан тушаал хашсан цагаасаа уул уурхайтай гүн бат холбогдсон.Өөрийнхөө нэр дээр лиценз байхгүй ч ойр дотныхоо хүмүүсийн нэр дээр алт олборлосоор иржээ.
1. Цагдаа руу салаавч гаргаж "Салаавч” хочтой болсон Ц.Баярцогт түүний хуурай дүү. С. Баярцогттой хамтарч Сэлэнгийн Ялбагт хууль зөрчин алт ухаж байсан хэргээр шалгагдаж байсан.
2. Төв аймгийн Заамар суманд томоохон алт олборлогч "Ипт гоулд ” компани Ж.Эрдэнэбатын аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Батдоржийн Байгалмаагийнх. Үеэл эгчийнхээ нэр дээр байдаг энэ компаний ард Ж.Эрдэнэбат байгааг нутгийнхан үгүйсгэдэггүй.
"Эрдэнэсийн эрэг " компаний лиценз хэвээрээ байгааг илтгэх албан бичиг
Сэтгүүлч Б.Отгон 2020.09.14
http://dorgio.mn/p/122016