ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Есдүгээр сарын 14-нөөс аймгуудын сургууль, цэцэрлэгүүд хэвийн горимоор буюу өдөр бүр танхимаар хичээллэх бол нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 21-нээс хэвийн горимд шилжихээр болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Ингэхдээ,
- Есдүгээр сарын 14-нөөс аймгийн төвийн сургуулиуд танхимын сургалт руу шилжих бол есдүгээр сарын 21-нээс нийслэлийн сургуулиудыг шилжүүлнэ.
- Есдүгээр сарын 14-нөөс МСҮТ-ийг хэвийн горимд шилжүүлнэ.
- Аравдугаар сарын 4-нөөс их, дээд сургуулиудын хичээлийг хэвийн болгох чиглэл барьж байгаа аж.
Цар тахалтай холбоотойгоор есдүгээр сарын 1-нээс хичээл эхлэх боловч долоо хоногт гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахимаар хичээллэх түр журам гарсныг мөрдөж буй.