БНСУ-аас 5028 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргажээ

  • 0
  • 62
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

БНСУ-аас өнөөдрийн байдлаар 5028 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тус улсад суугаа Монголын ЭСЯ-ны Консулын хэлтэст гаргаад байна. Өргөдөл гаргасан иргэдийн 143 буюу 2.8 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 684 буюу 13 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 79 буюу 1.5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 124 буюу 2.4 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 14 буюу 0.03 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 3984 буюу 79.2 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

ЭСЯ-ны Консулын хэлтэс нь иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч байна. ЭСЯ-наас гаргасан нутаг буцах өргөдөл гаргасан иргэдийн жагсаалт”-д Таны нэр бүртгэгдсэн, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй аж. 

Мөн зарим иргэдийн бүртгүүлсэн холбоо барих утасны дугаар өөрчлөгдсөн, холбогдохгүй боломжгүй байгаа иргэд Консулын хэлтэстэй эргэн холбогдож мэдээллээ нягтлуулах боломжтой. Өргөдлийн жагсаалтын дарааллаар тусгай үүргийн нислэгт хамрагдаж байгаа боловч өөрийн хүсэлтээр явахаас татгалзаж байгаа иргэдийг жагсаалтаас хасах болохыг ЭСЯ-ны Консулын хэлтсээс анхааруулж байна. 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх