ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтийн хэмжээнд хяналт хийжээ.
Нийт 17 ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгуулагуудын 281 түгээлтийн тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээнд хэмжилтийг хийхэд
- Тэнгэрийн хишиг ХХК-ийн 6,
- Алтан жолоо импекс ХХК-ийн 10, Айс Марк ХХК –ийн 21,
- БСБ ХХК-ийн 13,
- Гацуурт ХХК-ийн 6,
- Арвайн үндэс ХХК-ийн 6,
- М СИ ЭС Кока Кола ХХК-ийн -69,
- Милко ХХК-ийн 21,
- Баттрейд Си ХХК-ийн-5,
- Улаанбаатар гурил ХХК-ийн-6,
- Атар өргөө ХК –ийн 13,
- Талх чихэр ХХК-ийн 31 нийт 207 тээврийн хэрэгслийн утааны тортогжилтын хэмжээ стандартын шаардлага хангаагүй учир Зөрчлийн тухай хуулийн дагуу 7 дугаар зүйлийн 7.4 2 дахь хэсэгт заасны дагуу торгууль оногдуулж, улсын байцаагчийн албан даалгавар хүргүүлсэн гэж НМХГ-аас мэдээллээ.