Яараад яахав дээ 2020 арга хэмжээний үр дүн

  • 0
  • 64
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Орон нутгийн замд үйлдэгддэг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хэрэг, ослоос үүдэлтэй нийгмийн хор уршгийг багасгах, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг Цагдаагийн байгууллага улсын хэмжээнд энэ 7 арын 01-ны өдрөөс 8 сарын 15-ны өдрийн хооронд "Оюу толгой”, "Мобиком” ХХК-тай хамтран зохион байгууллаа.

Энэ онд ихэнх нутгаар их хэмжээний бороо орж, үерийн аюулын улмаас гүүр нурах, замын байгууламжууд эвдрэх зэрэг давагдашгүй хүчин зүйлүүд тохиосон мөн дотоодын аялал зугаалга ихтэй онцлогтой жил байлаа.

Аяны хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн автозамд зорчсон хүн, тээврийн хэрэгсэл, бүртгэгдсэн гэмт хэрэг, осол, зөрчлийг харьцуулан дүгнэхэд:

Улаанбаатар хотоос орон нутаг руу 741.000 иргэн, 455.000 тээврийн хэрэгсэл зорчсон бол өнгөрсөн оны мөн үед 392.000 иргэн, 216.000 тээврийн хэрэгсэл зорчсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 349.000 буюу 89.0 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний тоо 239.000 буюу 2.1 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаагаас харахад дотоодын аялал, жуулчлал, иргэдийн зорчих хөдөлгөөн 1-2 дахин нэмэгдсэн байна.

Аяны хугацаанд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 203 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 40.6, гэмтсэн хүн 255 бүртгэгдсэн нь 30.5 хувиар, зам тээврийн осол 2402 бүртгэгдсэн нь 8.1 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй. Харин нас барсан хүний тоо 89 бүртгэгдсэн нь 3 буюу 3.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ онд Завхан аймагт 1 ослоор 7, Баян-Өлгий аймагт 1 ослоор 6 хүн нас барсан томоохон осол гарсан нь хүний амь нас хохирсон тоон мэдээ өсөхөд нөлөөлжээ.

Хэсэгчилсэн арга хэмжээг зохион явагдах хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг сайн байсан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн цахим сүлжээгээр тавигдсан мэдээ, мэдээлэл, контент иргэдэд таалагдаж, эерэг сэтгэгдэл илэрхийлж байсан бөгөөд орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурд буурах, иргэд "Яараад яахав дээ” гэх үгийг эерэг утгаар нь ашиглаж, нэг нэгэндээ шаардлага тавьж, зөвлөмж өгөх зэргээр нийгэмд хөдөлгөөний соёл, эерэг хандлага төлөвшихөд зохих үр дүнгээ өгсөн гэж дүгнэж байна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх