ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Мягмар гаригт тохиож буйтай холбоотойгоор өнөөдөр 2, 7-гоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
Улаанбаатарын замын түгжрэл жил бүр нэмэгдэж байна. Одоогоор Улаанбаатар хотод бүртгэлтэй 600 мянган тээврийн хэрэгсэл бий.
Замын түгжрэлийг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн дугаарын сүүлийн оронгийн тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд замын хөдөлгөөн 50 хувь буурна гэж үзэж буй юм.