ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нэгэн байгууллагын ойн баярт оролцсон 50-60 хүний дунд хоолны хордлогот халдвар бүртгэгджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй, амны хаалтаа байнга зүү гэж зөвлөсөн ч иргэд төдийлөн мөрдөхгүй байна. Энэ сарын 28-29-нд шилжих шөнө нэгэн байгууллагын ойн арга хэмжээ болсон байна. Энд оролцсон 50-60 хүний дунд хоолны хордлогот халдвар гарлаа. ХӨСҮТ-ийн ажилчид цар тахалтай цаг наргүй тэмцэж ажиллаж байхад 50-60 хүн хоолны хордлогот халдвараар хэвтлээ. 14 хүн нь ХӨСҮТ-д хэвтсэн. Тэдний хоёр нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна" гэв.