1. Me Before You
Хэн нэгэн бидний амьдралд орж ирээд бүх зүйл гэрэлтэн гийсний дараа өмнөх бүх дурсамж бүдгэрдэг. Бид өмнө нь хэн байсан гэдгээ, хаашаа явж байснаа мөн энэ бүхэн ямар буруу байсныг ухаардаг. Тэр л нэгэн зөв хүн амьдралд гарч ирэх нь биднийг хэдэн арван таашаалруу хөтөлж ертөнцийг өөрчилдөг гэдгийг та энэ киноноос үзэх болно.
2. Love Rosie
Бидний бүх насаараа авахыг хүссэн, хайдаг байсан тэр зүйл яг үнэндээ бидэнд хэтэрхий ойрхон байж байдгийг харуулсан кино юм. Амьдралд бид хайр, аз жаргал амсах гэж ирсэн учраас түүнийхээ төлөө хичээхэд хэзээ ч оройтдоггүй тухай дүрсэлжээ.
3. Seeking A Friend For The End Of The World
Мөн л аз жаргалыг холоос хайлгүй, үхлээс өөр төгсгөлгүй энэ амьдралдаа зөвхөн өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ амьдралыг л эрхэмлэж, үнэ цэнээ ойлгож авах тухай танд ойлгуулах болно.
4. Call Me By Your Name
Хайр сэтгэлд хязгаар байхгүйтэй адил барьж тогтоох хазаар байдаггүй. Хайр бол үүрдийн мөнх зүйл биш гэх санааг гайхалтай сайхан бас нулимс дуслам гунигтайгаар илэрхийлсэн таны ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх кино.
5. One Day
Таны амьдралд нөлөөлөх нөлөө нь ямар байж байж та тэр хүн ээ өөрийнхөө зөв хүн гэж нэрийдэх вэ? Таныг яаж инээлгэх,яаж гуниглуулах, яаж уйлуулах нь хүртэл тэр хүн бол таны зөв хүн мэт мэдрэмж өгдөг байсан үе бий юу? Тэгвэд танд энэ киног санал болгож байна.
6. A Star Is Born
Олдсон даруйд нь атгаж аваад өрсөлдөөнгүй хайрлаж, зөрчилгүй ойлголцон үргэлж нэгнийхээ төлөө байсаар байхыг хүсдэг хэн бүрт зориулагдсан гайхалтай урлагийн бүтээл. Уг кинонд алдарт дуучин Лэди Гага шилдэг гол дүрийн жүжигчнээр Оскар авсан юм.
7. La La Land
Хүсэл мөрөөдөл унтрах нь таны амьдралын утга учрыг унтрааж буйтай адил. Харин таны хүсэл мөрөөдлийг асааж өгөөд барахгүй, амьдралын чинь утга учир болж өгсөн хэн нэгэн таны амьдралд байсан уу? Тэгвэл танд сүүлийн хорин жилд хийгдсэн хамгийн сайн хөгжимт киног санал болгож байна. Киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин Эмма Стоүн уг киногоороо Оскарын шагнал хүртэж байсан билээ.
П.Ундрах
http://www.zuv.mn/pmm