УИХ-ын гишүүн С.Ганбаатар Та бидний эвсэл”-ийн гишүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, хуульч, судлаач Ё.Бямбатогтох нарын хамт Үндсэн хуулийн 6.2 заалттай холбогдуулан Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Тэрээр Эрх баригчид Үндсэн хуулийг 100 хувь ард түмнээсээ асууж хийнэ гэсэн байр сууриасаа ухарсан. Үндсэн хууль бол төр, засгийн эрхэнд гарсан эрх мэдэлтнүүдийн эрхийг хазаарлах, дур зоргыг нь зогсоох хууль. Тэд харин 750 хуулиар ард түмнийг хуульчилдаг. Үндсэн хуулийн зургадугаар заалтаар өнөөдөр газар нутгийн бүрэн бүтэн байдлын талаар ард түмнээсээ санал асуулга авах нь зүйтэй. Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөл, тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх болно. Бид энэ ийм санал гаргаж байна. хАрин ямар томъёоллоор санал асуулга явуулах вэ. Газар, түүний баялаг улсын өмч, ард түмний дундын өмч гэдэг томъёоллын талаар ард иргэдийг саналаа ирүүлэхийг хүсч байна. Орон нутгийн сонгуулиар Үндсэн хуулийн 6.2 заалт ямар томъёололтой байх вэ гэдгийг ард түмнээсээ асуух бүрэн боломж энэ УИХ-д байгаа. Энэ боломжоо ашиглах байх би харж байна. Үүний төлөө ард иргэдтэйгээ хамт байх болно” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: www.polit.mn