ШӨХТГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Б.Бат-Эрдэнэ үүрэг ажлаа эхлүүлжээ. Тэрээр Дэлгүүрүүдэд Зарагдсан барааг буцаахгүй” гэсэн зарыг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 14 хоногийн дотор лангуунаасаа татаж ажиллахыг сануулж, хугацаатай үүрэг өгөөд байна. Тэрээр энэ талаараа Зарагдсан барааг буцаахгүй байж болохгүй. Бид хэрэглэгчийг гомдол гаргасан цагт биш гомдол гарахгүй нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана гэдгээ тодотгож, өөрийн цахим сүлжээндээ нийтэлжээ.
Хэрэв ШӨХТГ-аас тавьсан энэхүү хугацаатай үүргийг биелүүлэлгүй, хэрэглэгчийн эрхэнд халдсан худалдаа үйлчилгээний төв, дэлгүүрүүдэд хуулийн дагуу хариуцлалага тооцож ажиллахаар болжээ. Мөн НӨАТ баримт нэгэнт олгогдсон, бүртгэсэн гэх шалтгаанаар тухайн барааг буцаахгүй, тайлбар тавьж байгаа худалдааны байгууллага байгаа бол 115 дугаарт гомдол мэдүүлэх боломжтой юм.
Эх сурвалж:www.polit.mn