С.Мөнхмөр: Нутаг буцах хүртлээ манайд үнэ төлбөргүй амьдрах боломжтой

  • 0
  • 60
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Коронавирус, цар  тахлын энэ үед монголчууддаа өөрийн боломжоороо тусалж буй залуусын төлөөлөл бол С.Мөнхмөр. АНУ-ын Сиэтл хотноо ажиллаж, амьдардаг тэрбээр та бидний хэзээний танил. Учир нь Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээр явуулын гал тогоо ажиллуулж, тусгай үүргийн нислэгээр нутаг буцах монголчуудаа цайлаад үддэг нэгэн. Тухайн үед биднийг ярилцаж байхад монголчуудаа байрлуулах байр бэлдэж байгаа. Гэхдээ ажлаа дуусгаад хэлнэ гэж байсан.  Харин өнөөдөр түүний байр бэлэн болжээ. Түүнтэй холбогдож  ярилцлаа.

-Хэзээнээс байшингийн ажил эхэлсэн бэ?

-Байшин барьж, тохижуулах ажил 2019 оны нэгдүгээр сард эхэлсэн. Гэвч санхүүгийн боломж бусад асуудлаас үүдэн өнөөдрийг хүрлээ. Түрээслүүлэх зорилготой  энэ байрыг барьж,  тохижуулах ажлыг эхлүүлж байсан. Түрээсийн байр ямар байх вэ гэхээр хичнээн том байшин байлаа гээд нэг л айлыг амьдруулах юм бол тухайн айл нүүсэн тохиолдолд азтай бол дараагийн айл нь шууд орно үгүй бол нэг сар хоосон байх болно. Энэ хооронд санхүүгийн асуудал үүснэ. Харин нэгээс илүү өрх  байлгавал нэг айл нь нүүсэн ч  санхүүгийн хүндрэл гарахгүй. Гэсэн ч цаг үеийн асуудлаас үүдэн хэн нэгэнд түрээслүүлэхээс илүү монголчууддаа туслах нь чухал юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Харин өнөөдөр байшингийн маань хоёр, гурван давхар бэлэн болоод байна.

Байшингаа барьж байхдаа хүмүүст туслах гэж буйгаа хэлэхэд ажилчид хүртэл сэтгэлээсээ хандаж өдөр шөнөгүй маш сайн ажиллаж,  бэлэн болголоо.

Манай цахилгааныг холбож  өгдөг Болгар хүн байдаг юм. Тухайн хүн маань монголчууд манай байранд  ирж байрлах гэж байгааг мэддэг. Түүнээс, манай гэрт хүүхэдтэй хүн ирсэн  учир хурдан ажлаа дуусгаж өгөхийг хүсэхэд нэг ажилтандаа тэр байранд хүмүүс очих гэж байна. Хурдан  ажлаа дуусгаарай” гэж хэлээд явуулсан байсан. Биднийг  хөгжим тавьчихсан ажлаа хийж байтал  цахилгаан холбох ажилтан ирсэн. Цахилгааны ажилтан биднээс Та нар өнөө орой парти зохион байгуулах гэж байгаа юм уу? гэж асуусан. Яагаад тэгж бодсоныг нь асуутал манай дарга олон хүн ирнэ гэсэн гэж хариулсан.  Бид ч монголчууд байрлах байр гэж хариу тайлбарлаж хэлтэл Өө тиймүү болж байна шүү дээ” гэж хэлээд биднийг маш их дэмжсэн.

-Цахим орчинд байрны талаарх бичлэг цацагдсаны дараа  маш олон хүмүүс эергээр  хүлээж авсан ч АНУ-д олон  жил амьдарсан баян хүн, од болох гэж шоу хийлээ гэсэн сөрөг сэтгэгдэл ч  байсан. Эдгээр хүмүүст юу гэж хэлмээр байна вэ?

-Зарим хүмүүс өөр өнцгөөс харж байж  болох юм.  Миний хувьд АНУ-ын  дундаж түвшинд амьдрах гэж хичээж яваа нэгэн. Би маш олон зээлтэй. Зээлээ төлөх гэж олон олон зүйлийг хийж явахад бүтэн нойргүй хонох үе ч байдаг. Харин коронавирус цар тахлын энэ үед АНУ-ын Засгийн газраас иргэдээ дэмжиж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, хөнгөлсөн.  Энэ нь яг л монголд аавынхаа гэрт өр төлбөргүй санаа амар, амардаг шиг  АНУ-д сүүлийн хоёр, гурван сар амьдарч үзлээ. Үүний дүнд хүмүүст туслах боломж гарч байна.

-Нэгдүгээр давхар хэдэн сард ашиглалтад орох вэ?

-Есдүгээр сарын 01-нд ашиглалтад оруулахаар зорилго тавиад ажиллаж байна.

-Танай байранд хэдэн хүн  амьдрах боломжтой вэ?

-Давхар ор байрлуулбал  40 хүртэлх хүн амьдрах боломжтой.

-Сиэтл хотод ажлын байрны хүртээмж ямар байдаг вэ? Коронавирус зэрэг асуудлаас үүдэн ажлын байрны хомсдол үүссэн үү?

-АНУ-ын Сиэтл хотод байгаа Монгол эрчүүдэд барилгын дотоод засал, чимэглэл бусад ажлын байр бий. Ажиллах боломжтой. Би бичлэгээрээ ч хэлсэн. Тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүртлээ манай байранд үнэ төлбөргүй амьдраад энэ газар ажиллаж чадвал тусгаарлагдах байрны төлбөрөө олох бүрэн боломжтой. Мөн байрныхаа талаар бичлэг хийж цахим орчинд байршуулсан нь цаг үе хэцүү энэ үед надад итгэхгүй байж болно. Гэхдээ байр бэлэн болсон тусламж хэрэгтэй нэгэнд нь туслахад бэлэн гэдгээ л илэрхийлэхийг хүссэн юм.

-Монголчууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Цахим орчинд хүмүүс Монгол Улсын Засгийн газартай намайг  харьцуулж ярьж байна. Манай Засгийн газар өөр улсын нутаг дэвсгэрт орж, иргэддээ хүрч үйлчлэх боломжгүй. Засгийн газар өөрийн түвшинд иргэдээ татан авах нислэг зохион байгуулж байна. Миний хувьд монгол хүн болж төрснийхөө үүргийг хүлээж, Засгийн газрынхаа хүрч чадахгүй түвшинд элэг нэгтнүүддээ тусалж байна. Монголчууд бие биендээ тусалж байгаа хэрэг юм. Мөн та бүхнийг тарваганы махнаас татгалзахыг хүсэж байна. Эрүүл мэндийн байгууллага коронавирусээс урьдчилан сэргийлж. бэлтгэлтэй байх ёстой. Гэтэл хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс болж эрүүлийг хамгаалахын ажилтнууд тарваган тахлын  халдвартай давхар тэмцэх асуудал гарвал байдал хэцүү болно. Эх орондоо коронавирусийн халдвар бүү тархаасай гэж хүсэж байна.

 

-Баярлалаа. Амжилт хүсье.

 

Г.Мичидмаа

 
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/5fgvzg01o1b1otd7/1_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/cpszppg2w0klco0z/2_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/49cd6olqxy3hojzd/3_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/c1gnoouwg3ycj2dg/5_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/1jco2kxz9foveupi/6_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/0qiiyawyo8g6xfwm/7_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/9tsgi5z2k5jjaai1/9_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/fliwu638iokhb3xk/10_b.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/ue8pj14vd86xfrnj/11_b.jpg
 
 
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/5fgvzg01o1b1otd7/1_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/cpszppg2w0klco0z/2_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/49cd6olqxy3hojzd/3_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/c1gnoouwg3ycj2dg/5_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/1jco2kxz9foveupi/6_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/0qiiyawyo8g6xfwm/7_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/9tsgi5z2k5jjaai1/9_m.jpg
src=http://resource.shuud.mn/shuud/image/2020/08/17/fliwu638iokhb3xk/10_m.jpg

 


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх