ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны тамга гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ёслолоор МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг 2001 оноос гүйцэтгэсэн, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Загдсүрэн Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Бээжин-2008” Олимпийн аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт МҮОХ-ны тамгыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.
МҮОХ 176 гишүүнтэй бөгөөд ээлжит бус хурал 74 хувийн ирцтэй болсон. Харин Н.Түвшинбаяр аварга хуралд оролцсон гишүүдийн 94.6 хувийн саналаар МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ийнхүү тэрбээр тамгаа гардаж, ажилдаа орлоо.