Хичээлийн шинэ жил эхлэхэд арваадхан хоног үлджээ. Хот, хөдөөгийн хүмүүс хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсыг авахаар Нарантуул” олон улсын худалдааны төвийг зорих нь олонтаа. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үнийн талаар сурвалжлахаар Нарантуул” болон 3,4 дүгээр хорооллыг зорилоо. Биднийг очиход Нарантуул” олон улсын худалдааны төвд хичээлийн хэрэгслийн хэд хэдэн бөөний худалдаа гарч, аав ээжүүд хүүхдүүдээ дагуулан хичээлийн бэлтгэлийг нь базааж байв.
ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ”
Захын хаалгаар орж, баруун урагш явбал цэнхэр дээвэртэй лангуу байна. Лангууны дээд тавиурт үзэгний сав, доор нь дэвтэр, бал, харандаа, зургийн дэвтэр болон хичээлийн бусад хэрэгслийг дэлгэжээ. Нэгэн эмэгтэй худалдагчаас дэвтрийн үнэ асуухад Зарахаар авах юм уу, хэрэглэхээр цөөнийг авах юм уу” гэх. Бөөний худалдаа учраас дэлгүүрийн эзэд хичээлийн хэрэгсэл их хэмжээгээр авдаг аж. Энд Улаанбаатар” принтийн 12 хуудастай дэвтэр 200-250, 36 хуудастай дэвтэр 400-550, 36 хуудастай дэвтэр 600-650, 48 хуудастай дэвтэр 750-800, 60 хуудастай дэвтэр 880-1000, 96 хуудастай нь 1500 төгрөгийн үнэтэй байлаа. Худалдагчаас хичээлийн хэрэгслийн үнэ өмнөх жилийнхээс нэмэгдсэн эсэхийг лавлахад Нэг их нэмэгдээгүй, ноднингийнхоо үнэтэй адил байгаа.
Хүмүүс хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг аваад эхэлчихсэн” гэв. Тус лангуугаар үйлчлүүлж буй эмэгтэйгээс хичээлийн хэрэгслийн үнэ ханшийн талаар асуухад Лангуунуудаар явж байгаад аль хямд гэснээс нь хэрэгтэй зүйлсээ авлаа. Бүгд бөөний үнээр гэж байгаа ч харилцан адилгүй үнэтэй байна” гэсэн юм. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг зардаг зах зээлийн энэ хоршооноос гарч, 3,4 хорооллын Оргил” бичиг хэргийн бөөний худалдааны төвийг зорилоо. Бэлэн хувцас, цахилгаан бараа, бичиг хэргийн хэрэгсэл бүгдийг зарах хорооллын гудамж захаас ялгарах зүйлгүй. Гэхдээ хүн зөрөх зайгүй шахам бужигнадаг хорооллын гудамж өмнөх жилүүдтэй харьцуулахад хөл хөдөлгөөн сийрэг байлаа. Зам дагуу шовгор босгож байрласан задгай худалдааг алгасаж Оргил” худалдааны төвийн бичиг хэргийн бөөний худалдаа руу орвол хүний хөл бага ч, хүүхдүүдээ дагуулсан эцэг, эхчүүд цөөнгүй.
Тэд цаасан дээр бичсэн жагсаалтаа харж, 12 хуудастай дэвтэр төд, зөөлөвчтэй үзэг төд” гээд л шинэхэн сурагчийнхаа бэлтгэлийг хангана. Үзэг, харандаа, дэвтэр, үзэгний сав, цүнх, хавтас зэрэг нь тус тусын лангуун дээр байрлах бөгөөд дэвтэр зардаг аль ч лангууны үнэ ижил. Тиймээс нэгж лангууны худалдагчаас хичээлийн хэрэгслийн үнийн талаар тодрууллаа. Оргил” бичиг хэргийн бөөний төвийн борлуулагч Ц.Мөнхцэцэг Үзгэн бал 220-1500 төгрөгийн хооронд худалдаалж байна. Zero”-гийн запас ширхэг нь 160 төгрөг, хайрцагтаа 12 ширхэгтэй бөгөөд 1920 төгрөг бол 0.38-тай Dogi”-гийн запас ширхэг нь 210, хайрцагтаа 20 ширхэгтэй бөгөөд 4200, 0.5-тай Dogi”-гийн запас хайрцгаараа 3200, Deli” запас ширхэг нь 170, хайрцагтаа 20 ширхэг бөгөөд 3400 төгрөгийн үнэтэй. Zero”-гийн бал ширхэг нь 550, хайрцагтаа 12 ширхэг бөгөөд 6600 төгрөгөөр худалдаалж байна. Тосон бал хамгийн хямд үнэтэй нь 230 төгрөг. Харин балын харандааг 140-620 төгрөгийн хооронд зарж байгаа. Баллуур үйлдвэрээсээ шалтгаалаад 230-1770 төгрөг байдаг бол цавуу граммнаасаа шалтгаална.
Харин Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Сайханзаяагаас Хятадаас дүрэмт хувцас орж ирсэн талаар тодруулахад Хятадаас дүрэмт хувцас оруулж ирэхийг хууриар хориглосон. Одоогоор ийм зөрчил илрээгүй” гэсэн юм. Гэвч байдал үүний эсрэг. 3,4 дүгээр хороолын гудманд Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцас зарж буй гурван ч лангуу байлаа. Худалдагчидаас нь аль компанийн дүрэмт хувцас вэ гэж асуувал Урдаас оруулж ирсэн. Монгол формноос хамаагүй чанартай. Бөөсрөхгүй шүү. Үнийн хувьд ч хямд” гэж бардам хариулна.
Солонгосын ногоон цавуу 600-2130, шар нь 410-1350 төгрөг гэж байна. Тодруулагч хямд үнэтэй нь 500, өндөр үнэтэй нь 2600 төгрөг бол үзүүрлэгч хямд нь 390 төгрөг. Хамгийн өндөр үнэтэй үзүүрлэгч Maped” брэндийнх бөгөөд 6250 төгрөгөөр худалдаалдаг. Бичгийн хэрэгслийн үнэ тухайн үйлдвэрээсээ шалтгаална. Ер нь Маped” брэндийн хичээлийн хэрэгсэл илүү үнэтэй байдаг. Коронавирус гарснаас хойш үйлчлүүлэгч цөөн байсан ч ойрын үед хичээлийн шинэ жил эхлэх дөхөөд үйлчлүүлэгч нэмэгдсэн” гэлээ. Тэгвэл тус төвийн борлуулагч М.Сарнай Үзэгний сав брэнд болон материалын онцлогоосоо шалтгаалан 4500-21500 төгрөг хүртэл үнээр худалдаалж байна. Цүнх 26-205 мянган төгрөгийн хооронд зарж байгаа. Үнэ нь материал болон чанараасаа хамаарна. 26 мянган төгрөгөөр борлуулж байгаа цүнх Хятадаас орж ирсэн бол 205 мянган төгрөгөөр худалдаалж байгаа цүнх нь Германы Хэдлс” брендийнх. Үнэ, чанарын хувьд боломжийн нь 40000-50000 төгрөг. Цэцэрлэгийн хүүхдийн цүнх 30500-39500 төгрөгийн үнэтэй.
Хүмүүсийн худалдан авалт коронавирус гарсантай холбоотойгоор түрүү жилийнхээс бага байна” гэсэн юм. Мөн тус төвийн худалдагч Г.Одгэрэл 12 өнгийн харандаа 1550-10000, 24 өнгөтэй нь 3350-5000, гортиг 1900-12500 төгрөгийн хооронд борлуулж байна. Хуванцар шугам 300-440 төгрөг бол резинен шугам Deli”-гийнх 950, Маped” 2100 төгрөг, төмөр 940-1320 төгрөгийн үнэтэй. Харин цаасны хайч хошуундаа болон хайчин дээрээ хамгаалалттай гэсэн хоёр төрөлтэй. Цэцэрлэгийн хүүхэд хэрэглэхэд тохиромжтой мохоо хайч 1000-1900 төгрөг бол оффис хайч 2500-6870 төгрөгийн үнэтэй байна. Түүнчлэн цаасны хутга 2800-6800 төгрөгийн хооронд зарж байна. Цаасны хутга нь запас болон материалаасаа шалтгаалж харилцан адилгүй үнэтэй.
Мөн цэцэрлэгийн хүүхэд хэрэглэдэг зургаан өнгөтэй, богино, тосон харандаа 1830, 12 өнгөтэй нь 3050, урт нь 4260 төгрөгийн үнээр борлуулж байна. Богино фломастер 3200-4160, хоёр талтай бол 5900-11520 төгрөгийн хооронд зарж байна” гэв. Тэгвэл Campap” брэндийн дэвтэр зураггүй, 12 хуудастай нь 200, зурагтай бол 280 төгрөг гэнэ. Харин 24 хуудастай нь 380, 32 хуудастай нь 470, 48 хуудастай нь 660, 60 хуудастай нь 780, 80 хуудастай нь 1000, 96 хуудастай нь 1190 төгрөг аж. Мөн А4 хэмжээтэй 32 хуудастай нь 900, 48 хуудастай нь 1250, 60 хуудастай нь 1500, 80 хуудастай нь 1900, 96 хуудастай нь 2200 төгрөгийн үнэтэй байв. Харин Colorfly” брэндийн дэвтэр 24 хуудастай нь 280, 32 хуудастай нь 350, 48 хуудастай нь 450, 60 хуудастай нь 550, 96 хуудастай нь 950 төгрөг байв. Түүнчлэн тус брэндийн зургийн дэвтэр найман хуудастай нь 600, 12 хуудастай нь 730, 20 хуудастай нь 1000, зузаан, хуудас нь салдаг бол 1600, харин нимгэн, хуудас нь салдаг бол 1250 төгрөг аж.
ХЯТАД ДҮРЭМТ ХУВЦАС ХУДАЛДААЛСААР
ХХААХҮЯ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, Монголдоо дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компаниудад зөвшөөрөл олгодог. Гэвч жилийн жилд сурагчийн дүрэмт хувцасны зах зээлийн дийлэнхийг Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцас эзэлчихдэг. Тиймээс БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир БШУЯ-наас аймаг, Нийслэлийн боловсролын газар, Гаалийн ерөнхий газар, бусад холбогдох газруудад чиглэл өгсөн. Дотоодын үйлдвэрлэгчид сурагчийн дүрэмт хувцсыг хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжтой. Тиймээс дүрэмт хувцас борлуулах цэг орон нутагт байгуулж, эх орондоо үйлдвэрлэсэн чанартай нэгдсэн загварын дүрэмт хувцсаа хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч ажиллаж байна” гэв. Харин Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Сайханзаяагаас Хятадаас дүрэмт хувцас орж ирсэн талаар тодруулахад Хятадаас дүрэмт хувцас оруулж ирэхийг хууриар хориглосон. Одоогоор ийм зөрчил илрээгүй” гэсэн юм.
Гэвч байдал үүний эсрэг. 3,4 дүгээр хороолын гудманд Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцас зарж буй гурван ч лангуу байлаа. Худалдагчидаас нь аль компанийн дүрэмт хувцас вэ гэж асуувал Урдаас оруулж ирсэн. Монгол формноос хамаагүй чанартай. Бөөсрөхгүй шүү. Үнийн хувьд ч хямд” гэж бардам хариулна. Хятадад үйлдвэрлэсэн сурагч цамц нь тааран болон даавуун гэсэн хоёр төрлийн материалтай. Тааран материалтай цамц нь тод хөх өнгөтэй бөгөөд хялбар урагдахуйц муухан материалтай. Харин даавуун гэгдэх цайвар цэнхэр цамц нь Монголд үйлдвэрлэснээс илүү нимгэн. Тэднээс ахлах ангийн хүүхдийн дүрэмт хувцасны үнийг лавлавал Цамц дангаараа 15000 төгрөг, пиджак, юбка, сорочко, зангиа хосоороо 115000-120000 төгрөг” гэж байна. Гэвч эндээс худалдан авах, үнэ асуух хүмүүс цөөнгүй. Хорооллын гудамжин дахь хятад формнуудаас зайдуухан Шилмэл загвар”-ын дүрэмт хувцасны худалдаа байлаа.
Жижигхэн цагаан шовгорт гурван худалдагч ажиллана. Эцэг, эхчүүд өмд, цамц салгаж авах нь элбэг. Үнийн хувьд хятадынхаас 18000-23000 мянган төгрөгөөр илүү байв. Гэвч материал сайтай учраас Монголд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас сонгох нь олон байв. Харин Оргил” худалдааны төвийн хоёрдугаар давхарт Бат зүү” компанийн дүрэмт хувцсыг борлуулж байлаа. Үйлчлүүлэгч Х Өмнөх жилийнхээсээ үнэ нь нэмэгдээгүй бололтой. Зөвхөн өмд л авлаа” гэв. Тийнхүү Бат зүү” компанийн сурагчийн дүрэмт хувцасны борлуулагч С.Чингисболдоос зарим зүйлийг тодруулбал Бага ангийн эрэгтэй форм 71000, эмэгтэй нь 49000, дунд ангийнх нь эрэгтэй 78000, эмэгтэй 79000, ахлах ангийн эрэгтэй форм 100 мянга, эмэгтэй форм 110 мянган төгрөгөөр зарж байна байна. Том размертай цэнхэр цамц дангаараа 18000 төгрөг бол бага ангийн хүүхдийнхийг 15000 төгрөгөөр борлуулж байгаа.
Энэ жил манай компанийн үйлдвэрлэдэг сурагчийн дүрэмт хувцасны загвар бага зэрэг өөрчлөгдөж, материал нь сайжирсан. Мөн өмнө жилийнхтэй харьцуулахад ганц, хоёр мянган төгрөгөөр үнэ нь нэмэгдсэн. Манай компани дүрэмт хувцсаа дотооддоо үйлдвэрлэдэг. Дүрэмт хувцасныхаа материалыг Солонгосоос оруулж ирдэг. Бусад компаниуд Хятадаас оруулж ирдэг болохоор хийц болон материал нь муу, бөөсрөх нь хялбар” гэв. Харин Баялаг-Ундраа” худалдааны төвд дүрэмт хувцас үйлдвэрлэгч үндэсний гурван компани худалдаагаа дэлгэжээ. Өүлэн” үйлдвэрийн бага ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас 95000, охидынх нь 72000, дунд анги хөвгүүдийнх 115000, охидынх 112000, ахлах анги хөвгүүдийнх 155000, охидынх 141,000 төгрөгийн үнэтэй.
Харин Шилмэл загвар” компанийн бага ангийн хөвгүүдийн форм 91000, охидынх 70000, дунд ангийн эрэгтэй хүүхдийнх 115000, охидынх 111000, ахлах ангийн хөвгүүдийнх 153000, охидынх 138000 төгрөг, Торгон хийц” компанийн бага ангиийн хөвгүүдийн дүрэмт хувцас 91000, охидынх 70000 төгрөг байв. Мөн дунд ангийн хөвгүүдийн дүрэмт хувцас 112000, охидынх 108000, ахлах ангийн хөвгүүдийнх 153000, охидынх 138 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Ийнхүү тухайн үйлдвэрээсээ шалтгаалан дотоодод үйлдвэрлэсэн дүрэмт хувцасны үнэ 2000-4000 төгрөгийн зөрүүтэй байна. Харин Өүлэн” үйлдвэрийн худалдагч Х Манай үйлдвэрийн дүрэмт хувцасны хүрэм болон өмд нь 1000 төгрөгөөр нэмэгдсэн бол зангиа, цамцны үнэ өмнөх жилээс нэмэгдээгүй” гэв.