МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

  • 0
  • 41
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдлоо

 

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуулийн дүн танилцуулагдлаа. Нийт гишүүдийн олонхийн буюу 57.2 хувийн саналаар Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар сонгогдов.
МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчийн сонгуульд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны зөвлөх Ж.Отгонцагаан нэрээ татсанаар нийт 3 хүн буюу Олон Улсын Залуучуудын Ногоон Наадмын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын мастеруудын биеийн тамир спортын хорооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монгол улсын Гавьяат дасгалжуулагч, Монголын рагбигийн холбооны Дэд ерөнхийлөгч Г.Пүрэв-Очир нар өрсөлдөв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх