ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
НӨАТ-ын урамшууллын энэ оны 8 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш буюу энэ сарын 16-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иймд иргэд, ААН, байгууллага энэ оны долдугаар сарын 1-31-нийг хүртэл худалдаа хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр орой буюу наймдугаар сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэхийг татварын байгууллага сануулж байна. НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдсанаар 30 сая төгрөгийн азтан болох боломжтой юм.