энэ онд 35 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад орно

  • 0
  • 60
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 

 


Намрын улирал ирж, 20 хүрэхгүй хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Ихэнх хүүхэд хичээлийн шинэ жил эхлэхэд баяр хөөр, аз жаргалтай байдаг. Харин эцэг эхчүүдийн хувьд хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ асуудал үүсгэдэг. Хамгийн чухал нь хүүхдээ аюулгүй, гэртэйгээ ойрхон, сургалтын чанар сайн сургуульд оруулах байдаг. 

Энэ жил шинээр ашиглалтад орох болон засвар хийж байгаа сургууль, цэцэрлэгийн талаар Нийслэлийн боловсролын газрын СӨБ-ын байгууллагын барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодруулахад 2020 онд Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн засвар, тохижуулалтад 69 сургууль, цэцэрлэгт 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Үүнд нийслэл, орон нутгийн хөгжлийн төсөв хамаарна. Засвар үйлчилгээний ажлын гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна. 2020 онд 35 сургууль, 20 цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай хоёр сургууль, Азийн хөгжлийн банкны төслөөр нэг сургууль, долоон цэцэрлэг  ашиглалтад орсон. Үлдсэн сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 80-90 хувьтай байгаа” гэж хэлсний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар сургуулийг зорилоо.

src=http://resource4.sodonsolution.org/undesniishuudan/image/2020/08/13/02d2vx3nkjiyjgxv/117328399_309806886798528_2512992151793711608_n.jpg

Энэ сургуулийг сонгосон шалтгаан нь Баянзүрх дүүрэг нь хүн ам олонтой, 2013 онд 14 дүгээр  сургуулийн барилга нурж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор, сурагчид нь харьяа дүүргийнхээ дөрвөн сургуулийн өргөтгөлд хичээллэж байсан билээ. 2017 онд сургуулийн шинэ байр ашиглалтад орох хүртэл дөрвөн жилийн хугацаанд биеийн тамирын хичээл оролгүй, гүнзгийрүүлэн судлах хичээлийн анги танхим хүрэлцдэггүй, дугуйлан, секцээр хичээллэх боломжгүй суралцаж, төгссөн билээ. Тэгэхээр тус дүүргийн сурагчдад сургуулийн байртай болох нь хичээлийн шинэ жилийн хамгийн том бэлэг.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн урд, АШУҮИС-ийн Монгол Японы хамтарсан эмнэлгийн баруун талд байрлах шар өнгийн дөрвөн давхар  147 дугаар сургуульд ирэхэд захирал Ц.Цэвэлмаа, туслахын хамт хашааны үүдэнд инээмсэглэн угтав. Сургуулийн хашаагаар ормогц баруун талд нь хараа булаам хөл бөмбөгийн ногоон талбай, сагсан бөмбөгийн талбайн хамт газрын теннисний талбай нүдэнд тусав. Захирал бидэнтэй хамт сургууль руу орж, шинэ танхимаа танилцуулан халуун яриа өрнүүллээ.2020 оны хаврын улирлын хичээлийн жилээс тус сургуулийн үйл ажиллагаа нь эхлэх байсан ч коронавирусийн улмаас хойшилжээ. Бүх зүйлээс нь шинэ эд хэрэгслийн үнэр үнэртэнэ. Тус сургууль нь барилгын зураг төслийг анх 2012 онд гаргаж Монгол, Хятад хоёр улсын засгийн газрын гэрээгээр, БНХАУ-ын 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос барьж эхэлжээ. Баянзүрх дүүргийн XII хорооны сурагчдыг бүртгэх бөгөөд урьдчилсан тоогоор нэгдүгээр ангийн 170 хүүхэд бүртгэх байснаас өнөөдрийн байдлаар 100 хүүхэд бүртгүүлжээ.

src=http://resource4.sodonsolution.org/undesniishuudan/image/2020/08/13/urpfl8kliv7mkd3a/117341242_987111938401556_858909645553821861_n.jpg

XII дугаар хороонд амьдардаг хүүхдүүд  Амгалан цогцолбор, 92,14 дүгээр сургуулиудад суралцдаг болохоор тэдгээр хүүхдүүд гэрийнхээ ойролцоо шинэ сургуультай болж байгаад эцэг эхчүүд туйлын баяртай байгаа аж. Биднийг очих үед бүртгэл хийлгэхээр нэг сурагчийн ээж ирсэн байв. Тэрбээр хэлэхдээ Манай хорооны хүүхдүүд ихэвчлэн гэр хороололд амьдардаг учир гэрээсээ хол сургуульд явах нь бэрхшээлтэй. Манай хүүхэд Эрдэнэтолгойн  92 дугаар сургуульд суралцдаг байсан. Би байнга сургуулиас нь тосож авч чадахгүй учир ихэнхдээ өөрөө ирнэ. Өвөл харанхуй болсон хойно тараад гэртээ харихдаа харанхуй гудамжаар явна, нохойд хөөгддөг зэрэг олон бэрхшээл тулгардаг байв. Харин одоо гэртэйгээ ойролцоо, анги танхим нь сэлүүн, ийм сайхан спортын талбайтай сургуульд суралцах болсонд маш их баяртай байна” гэв. Эмэгтэйг явсны дараа бид спортын талбайд очиж  үргэлжлүүлэн ярилцлаа. Сургуулийн захирал Ц.Цэвэлмаа Манай сургуулийн хүчин чадал 960 хүүхэд ч гэсэн, урьдчилсан дүнгээр 2700 хүүхэд бүртгүүлэх судалгаа бий.

Хүчин чадал, дотоод нөөцдөө тулгуурлан хоёр ээлжээр хичээллэнэ. Анги дүүргэлт дээд тал нь 45 сурагч байна. Нийслэлийн боловсролын газраас хорооныхоо хүүхдүүдийг 100 хувь хамруулан суралцуулах тушаал гарсан. Манай сургуулийн онцлог нь иж бүрэн спортын талбайтайг харж байгаа байх. Бидний нэг зорилго нь бүх сурагчдыг спортын аль нэг төрлөөр хөгжүүлэх юм. Тийм  учраас зөвхөн сагсан бөмбөгийн талбайгаар зогсоогүй, чанарын шаардлага хангасан зүлэгжүүлэлттэй хөл бөмбөгийн талбай, газрын теннисийн талбай тохижуулсан. Биеийн тамирын багш сонгон авахдаа спортын зэргийг харгалзаж байгаа. Учир нь, мэргэжлийн хүн л хүүхдүүдэд тус спортыг зөв суурьтай, сайн сургах учраас спортын зэргийг харж байгаа юм. Манайд дутагдалтай байгаа ганц зүйл нь номын сангийн өрөөг барилгын зураг, төсөлдөө шийдээгүй явдал.  Номын сан байхгүй  сургууль гэж юу байх билээ. Зураг, төсөлд гараагүй ч нэг өрөөг номын сан болгохоор зохицуулалт хийж ажиллаж байна” гэв. 

 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх