ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 272 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж бэртэн, хоёр хүн амиа алджээ.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 93 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
- Наймдугаар сарын 02-ны өдрийн 06:00 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын Даргавай” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож, жолооч 41 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон.
- Наймдугаар сарын 02-ны өдрийн 20:00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Улаан чулуу” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 46 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон.
Иймд жолооч нарыг алсын замд хурдаа хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.