Дэлхийн 51 улсаас 12236 иргэн буцах хүсэлт гаргасан байна

  • 0
  • 50
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 


ОУШХБ Чех улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тийз болон тусгаарлалтын зардлыг даана


УОК-ын шуурхай штабаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг Ирэх наймдугаар сард 14 удаагийн нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авна. Үүнд:

-Наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар

-Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар

-Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар

-Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар

-Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар

-Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

-Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

-Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

-Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

-Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

-Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

-Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

-Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

-Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ.

ОУ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагатай гадаад харилцааны яам цар тахал эхэлсэн хугацаанаас эхлэн хамтарч ажиллаж, иргэдэд туслалцаа үзүүлэх асуудал дээр хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд Чехэд байгаа ОУШХБ-ын санаачилгаар тус байгууллагад хүсэлт гаргасан буцах зардлын мөнгөгүй болсон иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс тухайн иргэдийн тийз болон 21 хоногийн тусгаарлалтын зардлыг даахаар болсон. Ийнхүү наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар чиглэлийн нислэг нь Чехийн Засгийн Газрын санхүүжилтээр хийгдэж байгаа нислэг учраас Чехийн талын авиа компани нислэгээ үйлдэнэ.

Хүсэлт гаргасан иргэдийн тоо огцом өсөж байна. Өнөөдрийн байдлаар 51 улсаас 12236 иргэн буцах хүсэлт гаргаад байна. Наймдугаар сард тусгаарлах байрны нөөц бололцоог харсаны үндсэн дээр нэмэлт 2-3 нислэг хийх боломжийг судалж байна.

Өнөөдрийн байдлаар гадаадад гацаад байсан 15018 иргэнийг дэлхийн 40 улсаас татан авсан байна. Энэ цаг мөчид Автралийн Сидней хотод тусгай үүргийн онгоц гразардсан байгаа. Австрали нь өөрөө алслагдмал зайтай учраас манай онгоц замдаа Филиппин улсад бууж, сумлагаа хийж цэнэглэнэ. Энэ үеэр Филиппин улсад байгаа 40 гаруй иргэдийн 21-ийг нь авч ирэхээр шийдвэрлэсэн.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх